Ерөнхий прокурор оо ! Алдаануудаа засна уу !
2016/10/04
Монгол улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Танаа
“Арвин алтан бумба” сантехникийн компанийн захирал М.Билгүүнжаргалд мөрдөн байцаагчид залилангийн хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгож буй прокуроруудын үндэслэл, нотолгоо эргэлзээ төрүүлсээр байна.
Эрээний дэлгүүрээс бичсэн хоёр падааны нэг дээр буюу гэрчийн хуурамч гэж заасан падаан дээрх бараануудын бөөний үнэ Улаанбаатар дахь тухайн дэлгүүрийн худалдан авагчдийн авдаг бөөний үнээс 139 мянган юаниар /41 сая орчим төгрөгөөр/ илүү дүнтэй бичсэн байгааг цагдаагаас сонгосон Үнэлгээний компани тогтоосон юм.
Гэтэл прокурорууд шинжээчийн дүгнэлтийг яагаад зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахгүй хуулиа зөрчсөөр байсан бөгөөд Та хариу өгчээ.
Таны бичсэн ““Dun Yun” дэлгүүрт худалдаж байсан үнээс биш Эрээн хотод борлуулагдаж байсан зах зээлийн үнэтэй харьцуулан гаргасан үнэлгээ байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна” гэсэн дүгнэлтэд дараах алдаанууд байна.
Үүнд:
1/ Үнэлгээний тайлангаас Таны авсан шлэлийн дор /3 өгүүлбэрийн дараа/ “ Монгол улс дахь ... “ Dun Yun” үйлдвэрийн барилгын материалын зарж борлуулж байгаа газрын Эрээн хотоос худалдан авдаг бөөний үнэ, ханшийг судлан харьцуулалт хийв” гэж бичжээ. Та тайлангийн эхний тодорхойгүй өгүүлбэрийг уншиж, буруу таамаглаж, цааш нь уншаагүй бололтой. Та ядахдаа эхний нүүрийг бүрэн унших ёстой байв.
2/ Таны ишилсэн өгүүлбэрт ч Эрээн хотод дахь үнэ нь “Dun Yun” дэлгүүрийнх мөн, биш нь тодорхойгүй байхад Та буруу таамаглажээ.
3 / “Dun Yun” дэлгүүрийн үнэтэй харьцуулсангүй гэдэг таны дүгнэлт хэргийг хэрэгсэхгүй болгох
үндэслэл болохгүй. Учир нь Та хэргийг буцааж “Dun Yun” дэлгүүрийн үнэтэй харьцуул гэсэн даалгавар бичих ёстой байв.
4/ Хуулинд заасан, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй .. гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэсэн үүргээ Та хэрэгжүүлсэнгүй.
5 / Та “Dun Yun” дэлгүүрээс бараа авдаг монгол гурван / энэ үйлдвэрийн барааг монголчууд бараг сонирхдоггүй учир цөөн хун худалдаа хийдэг/ худалдаачны падаан дээрх бөөний үнийг / бид зарим барааг 872 ширхэг авсан/ үзэх, эсвэл лангуун дээрх үнээс зардал, татвар, ашгийг нь 30-40 хувиар бодон хасаж “Dun Yun” дэлгүүрийн зардаг үнийг гаргасангүй.
6/ М.Билгүүнжаргал “Dun Yun”-ий барааны Эрээн хотын үнэ Улаанбаатарынхаас өндөр байсан гэдгээ нотлоогүй байхад Та хэргийг хэрэгсэхгүй болгох ёсгүй. Нотлох баримт хэний талд байгаа нь тодорхойгүй байна шүү дээ.
М.Билгүүнжаргал бараа авахын урьд орой нь “ Хэдэн төгрөг нэмээд мөнгө унагааж авна, Та зүгээр материалаа тоолж аваад ачуул ", маргааш нь " Дүү нь хэдэн төгрөг унагаачихлаа. Одоо мөнгөө авах уу? Хотод очоод авах уу? " гэж хэлсэн, "Билгүүнжаргал мөнгө унагааж аваад 10 хувийг нь өгнө гэсэн өгөөгүй”, "Дэлгүүр үнэ нэмж бичсэн баримтыг Тунгалагт өгч, яг жинхэнэ баримтыг надад өгсөн” гэх мэтээр хамт явсан инженер нь ажлаас халагдсан өдрөөсөө эхлэн гэрчээр мэдүүлж эхэлсэн юм.
М.Билгүүнжаргал бас Еврозиг дэлгүүрээс тус бүр нь 4.3 сая төгрөгийн үнэтэй Словени улсын усны насос 2 ширхэгийг авч тавина гээд биднээс мөнгө аваад, итгэл эвдэн, хууран мэхэлж 1 сая орчим төгрөгийн үнэтэй оросын, паспортгүй, хуучин насос нэг ширхэгийг авч тавьсныг /тэр нь эвдэрсэн/ залилан гэж үзэхгүй, эд хөрөнгийн маргаан гэж үзэж буй үндэслэлээ Та хэлж өгнө үү
Гурван гэрчтэй, Улаанбаатарынхаас өндөр үнээр Эрээнд давхар падаан бичүүлсэн, үнэлгээчид 41 сая орчим төгрөг нэмж бичсэнийг нь тогтоосон, мөрдөнгөөс залилан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож буй нь прокурорын байгууллагын одоогийн бүрэлдэхүүн нь шударга ёсыг тогтоох үүргээ хэрэгжүүлэх чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
5-10 жилийн ял сонсох сантехникийн компанийн захирал прокуроруудын гарыг цайлгаад хэргээс мултарлаа гэж бид хардаж байна.
Ер нь прокуроруудын шийдвэрийг хүсэлт гаргавал хөндлөнгөөс, магадгүй хуульчдын холбоо нь хянадаг болгоё, Ерөнхийлөгчөө, УИХ-ын гишүүд ээ. Ийм асуудал өмнө нь яригдаж л байсан.
Улсын ерөнхий прокурорын газарт 3 прокурор ганцаараа ээлжлэн хянах биш, 5-7 прокурор нийлж суугаад эцсийн шидвэрийг гаргадаг болбол алдаа гаргах, авлига үүсэх эрсдэл эрс багасна.
Прокурорт хэлмэгдэгсдийн холбоог бид байгуулж байна.
Гавъяат эдийн засагч,
доктор Намжаагийн ДАШЗЭВЭГ
Зочин · 2016/10/04
okay
fdh · 2016/10/04
zuv bichjee procuroruud mungutei xund denduu uilchilj bna daa uuniig ilchlex eostoi engiin mungugui irged ix xoxirch bna daa
yalanguya Bayangoliin procuroruud ulaan tsaim ajillana shuu dee IIM XOLBOO BAIGUULBAL NEGDENE SHUU SHUDRAGA EOSNII TULUU XAMTDAA ZUTGEEEEEEEEEEEEE