Шударга царайлж суудаг Ц.Нямдорж хүүдээ хяналт тавиач!
2016/10/04
Мо овогт Батж Батбаяр тендерт дэндүү амташсан нэгэн. Ганц жишээ дурьдахад, тэрбээр Лу.Болдыг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхад тендер “бэлгэн”-д авсан юм.
Бэлгэнд гэдэг нь тэр тендерийг чухам ямар шалгуураар, хэрхэн авсныг хэн ч мэддэггүй. Гадаад хэргийн яамны хашаан дотор байрлах “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын тендерийн төсөвт өртөг 4.2 тэрбум төгрөг.
Энэхүү тендерийг гартаа оруулсан тэрбээр Батлан хамгаалах яамны тендер шиг 100 хувийн урьдчилгаа төлбөр авсан байдаг. Гэхдээ тендерийн мөнгийг өөрийн эзэмшлийн “Спейшл” компаниудын нэрээр авч чадаагүй.
Яагаад гэвэл тухайн үед Батлан хамгаалах яамны тендер зөрчилтэй, олны хэл ам болж байсан учраас Сангийн яам зөвшөөрөөгүй байна. Иймээс Б.Батбаяр өөрийн хүү Баттулгын түнш залуугийн эзэмшлийн “Хө Мо Тэ” ХХК-ийн нэрээр мөнгийг шилжүүлэн авсан. Хамгийн гол нь барилга өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй.
2015 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн яам Авлигатай тэмцэх газарт дээрх тендерийн талаар гомдол гаргасан байна. “Хө Мо Тэ” компанийн эзэн залуу АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “Миний компанийн нэрээр тендерт орсон. Би зөвшөөрсөн. Гэхдээ би ганц ч төгрөг авч үзээгүй. 100 хувийн урьдчилгааг хэдэн тэрбум төгрөгийг Б.Баттулга авсан” гэсэн байдаг. Хачирхалтай нь, 2015 оны тавдугаар сард энэ хэргийг Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон юм.
Гадаад хэргийн яамны барилга хугацаандаа дуусах нь битгий хэл байхад нийслэлийн прокурорын газар хэргийг хэрэгсэхгүй болгоод буйд учир байна.
УЧИР НЬ ЮУНД БАЙНА ВЭ?
Гадаад хэргийн яамны удирдлагын газрын дарга Н.Анхбаяр одоогийн УИХ-ын гишүүн “шударга царайлсан” Ц.Нямдоржийн хүү. Уг нь дутуу баригдаад олон жил болж байгаа барилгыг аудитад оруулж үнэлэх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгдээгүй. Тэр ч бүү хэл, Батж.Батбаяр төсөвт өртөг нь хүрэлцээгүй, өөрөөсөө мөнгө гаргасан тухай цухалзуулдаг. Албан бус мэдээллээр уг барилгыг үнэлбэл өнөөдрийн ханшаар хоёр тэрбум төгрөг болно гэдэг ч “хэргийн эзэд” тухайн үед дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан тухай тодотгодог.
Батж.Батбаярын хүү Б.Баттулга, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нар нэг үеийн жононгууд. Мөн улс төр дэх эрхмүүдийн угсаа залгамжлагчид. Зальтайгаараа алдартай Батж.Батбаярын хүү Батбилэг 1980 онд төрсөн. Нью Йорк хотын их сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн гэнэ. “Туул кашемир” ХК-ийн гүйцэтгэх захирал “Кашемир Концепт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж, аавынхаа ноолуурын бизнесийг хариуцаж байсан.
Б.Батбилэг сүүлийн үед огцом улстөржиж, төрийн албанд зүтгэх болсон. Энэ залууг АН ялсны дараа аав нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д газрын дарга болгон дэвшүүлсэн билээ. Төрийн мөнгөөр суралцаж төгссөн хүүхдийн нэрс дунд Б.Батбилэг бий.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн том хүү Анхбаяр 1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. 2004-2006 онд Шинэ Зеландын Виктория их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Дунд сургуульд байхдаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан нэгэн. Н.Анхбаяр аавынхаа туслахаар ажиллаж улс төрд хөлд орсон. Өөрөөр хэлбэл, аав нь түүнийг хөтөлж улс төрд оруулсан шигээ улс төрд оруулсан юм билээ. Харин Н.Анхбаярын эхнэр нь УИХ-ын гишүүн асан Ц.Дамирангийн туслах байсан аж. Ордон дотроос эхнэртэй болж улмаар бусдын хэл амнаас төвөгшөөсөн хүү удалгүй ааваасаа салсан. Гэвч мөн л аавынхаа нөлөөгөөр УИХ дахь МАН-ын бүлэгт референт Гадаад харилцааны яаманд атташе хийж байгаад 2010 оны арванхоёрдугаар сараас Гадаад харилцааны яамны гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажилласан түүхтэй.
АНУ-ын Санфранциско хот дахь консулаар томилогдсон энэ залуу МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эрт бэлтгэгдэж байгаа билээ.
Шударга царайлж суудаг Ц.Нямдорж хүүдээ хяналт тавиач. Дугуй танхимд шударга хүний дүрд тоглож суухын оронд хүүгээ зөв хүмүүжүүлж, шударга зарчимч байхад нь анхаарах хэрэгтэй юм биш үү. АН-ынхныг ураг төрлөөрөө улс төрд орлоо гэж шүүмжилдэг та төрлөөрөө төрийн албанд шургалчихаад түйвээж байгаагаа харах л хэрэгтэй болов уу.
МАХН-ын гишүүн Монгол Улсын иргэн, татвар төлөгч Б.Батбаярт
Ч.Долгормаа
l · 2016/10/05
guee ene ym helsen hund uher oshootoi gej shudraga uneniig helsen shdee yah geed bas oroldood unab muu luibarchd mongol ulsiig nerteigeeren hudaldaad abchaach chadahgui shuu muu oligarhuud min mai ta narig diileh tsag irenee gaiguee
Зочин · 2016/10/05
Zuw yum helsn hj bga hunruu dairch iim balai yum bichihee bolioch muu teneg nowshnuud erdenet chuhaluu ene huuhed chuhaluu hogiiyunowshnuudiin gar hul b
Зочин · 2016/10/05
33-r syrguuliin 10-r angiihniig jagsaahad 1-t orj bs bagiin tolgoi saitai, uhaalag, alsiin xaraa saitai huu de Anhbayar.
Зочин · 2016/10/05
Nyamdirjiin huu aaviiga duuraisan bolovsroltoi, medlegtei, shudraga, zarchimch, xumuujiltei xun shu. Iim hun turd ajilaxgui um bol uur hen ajillah ve de.
гомбо · 2016/10/05
Ер нь яахаараа Эрдэнэтийн асуудлыг өөр зүйлээр яриа болгох гээд байгаа юм. Эхлээд эрдэнэтийг
гомбо · 2016/10/05
оноос хойш олон млрд доллар өгсөн Ийм том хөрөнгийг хувьдаа авч идэж уух гэж байгаа Элбэгээ Сайханбилэг мэтийн авилгалчдыг илрүүлэхэд Нямкагийн хүүхдийн асуудал маш жижиг. Ер нь монголчуудын хүүхдүүд бүгд л хүмүүжлийн доголдолтой шүү. Батбаяраа Элбэгээ чамайг тоохгүй горьд
Зочин · 2016/10/05
ӨӨГҮЙ ӨНДӨГ ШИГ ХҮН ГЭЖ ХАА БАЙСАН ЮМ ВЭ ӨӨ НЬ ХАРИН ИХ БАГА ХОРТОЙ ХОРГҮЙДЭЭ Л БАЙГАА БАЙХ ЭНИЙГ БИЧСЭН ХҮН ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ЗОРИГ ЗҮРХ ЗОРИГТОЙ ҮНЭНЧ БАЙГААД НЬ НЯМДОРЖИД ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ БИШҮҮ ЧИ ИНГЭЖ ЧАДАХ ЮМУУ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ШИГ НЭГ НЭГНЭЭ УХАЖ ТӨНХӨЖ МУУ МУУХАЙГ НЬ ҮЗЛЭЭ ГЭЭД БИД ЮУ ХОЖИВ ЭРХЭМ СЭТГҮҮЛЧ ГУАЙ ТАНЬ ШИГ ХҮНИЙГ ХОР НАЙРУУЛАГЧ ХОВ БАЗАГЧ Л ГЭДЭГ БАЙХДАА
Зочин · 2016/10/05
Tolbort, zahialagchtai
Зочин · 2016/10/04
Одоо Нямдорж гуай руу дайрч эхлэхнээ хоорхий.
Зочин · 2016/10/04
За хол хуцаа муусайн новшнууд, Нямка ч шударга нуруутай хүншүү
Зочин · 2016/10/04
2000 онд АН-н анд Дорлигоогоо хамгаалж хууль завхруулах эхлэлийг мэнгэт сайд тавьж улсад өрнөж байгаа бүх луйврын гарааг нам дамжин аргалах жишиг тогтоосон насаараа хуульар луйвар хийж баяжсан Нямка өөрөө өөрийнхөө балгийг муулаад яах нь вэ.
Батхүү · 2016/10/04
Доргио гэж хогийн энд тэндэхийн юм хуулж тавьдаг үнэн явцгүй сайт. Батхүү гэж газрын бэлтрэг ажиллуулдаг байхаа.
Togoo · 2016/10/04
Улс төрчийн хүүхэд төрд алба хааж болохгүй, бас тендерт оролцож болохгүй юм байна л даа. Тэгээд яах хэрэгтэй болж байна даа. Траншенд орж хог түүх үү ...
Иргэн · 2016/10/04
Нямдоржид сайн ч юм бий, бас муу ч юм багагуй байгаашдээ?!
Зочин · 2016/10/04
Erdenet munguur hunii bugs uhahaa boli, ta nariin luivriig bugd medsen odoo bolno.
irhen · 2016/10/04
Tsoohon heduulee baij iim yariad biye biyesee ad uzeed yahavee. Henii maani ch huuhed irgen hunii huvid haana ch ajillah erhtei. Esvel gadnaas tueiin yamandaa ajilluulah geed bgaamuu. Nyamdorj ayultai baidald bna shuu. Ami nasand.chin edgeer humuus, hurch medne shuu. Bolgoomjtoi baigaarai.
рааөа · 2016/10/04
Эрдэнэт үйлдвэр ярихаар хариу барж байгаа санаатай юм байна
Зочин · 2016/10/04
Энэ бол Эрдэнэтийн хажууд буур юу ч биш
Зочин · 2016/10/04
bitgii hudlaa ataarhasan yum bicheed bai !!!engiin daruuhan zaluu bn lee.hunii bogs uhahdaa manaihan denduu yumaa
Zochin · 2016/10/04
Ene ataarhaliin ungu ayastai medeelel bnoo, hov jiv maygiin!
zochin · 2016/10/04
Hutsavaa, Nyamdorj guai shig hun unuudur us agaar shig heregtei bna, huu ni yaadgiin uuriinhuu zamaar uuruu l yavj bgaa, henii bichsen gutgeleg ve
Зочин · 2016/10/04
mengetei luiwarchin
зочин · 2016/10/04
бидний 3 өрөө байр авах мөнгийг түрээсийн байрныхаа түрээсийн жилийн төлбөрт өгчихдөг овоо мөнгөтэй гар шүү энэ хүн
Зочин · 2016/10/04
Nuyamdorj ni deer shuu
Зочин · 2016/10/04
Та нар аливаа юмыг бичиж ард түмэнд мэдээлэл өгөх гэж байгаа бол сайтар судалж байж бичээч, сургаар ховоор бичих юм арчаагүй юю
Зочин · 2016/10/04
Unen hugiin udam damjsan mergeshsen luivarchin oligarhuud garch irj Mongoliig bur bosgohgui yum b.a l daa!
Зочин · 2016/10/04
okay
Зочин · 2016/10/04
ENE BAIDLAAR BOL NYMDORTS BOL TSEVER HYN BISH GEDEG NI IL BNA SHUU DEEEE
Зочин · 2016/10/04
Yag unen l zuil bichsen bn. Ali namiin hen baih ni hamaagui bugd shudarga busaar bayajij8 horond hutgaldchaad chi bi gej hudlaa yarij suuhdaa ichdeggui l humuus geed boddoo. Aimar baigaaz ard tumniid denduu basamjilj baigaagaa udkuu haramsah uye irne. Bugd neg udur uhaarch yu hiij yavsandaa haramsah l bolno doo
Zochin · 2016/10/04
Энэ нээрээ томчуудын хүүхдүүд үнэхээр азтай юмаа. Энхбаярын Батшугар монгол банкны дэд байсан. Харин энэ Эба серлиан луу хүүгээ цэрэгт явуулж тэнэгтэдгий
Зочин · 2016/10/04
Тэр эрүүгийн шинэчилсэн хуулиа батлуулаач муусайн юмнууд