Оюун ухааны акедемийн хүүхдүүд аваргын цом, алтан медаль хүртлээ
2016/10/04
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотод 10 дахь удаагийн "Memoriad Turkey - 2016" ой тогтоол, цээж бодолтын олон улсын оюуны спортын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.Тус тэмцээнд найман орны 77 тамирчин өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:
1. Г.Сонинчимэг - Багш, дасгалжуулагч
2. А.Ирмүүнертөнц (9 нас)
3. Б.Биндэръяа (8 нас)
4. Д.Гэрэлт-Од (8 нас)
5. Ц.Өрнөх (9 нас) нар оролцсон байна.
Манай тамирчид медалийн буухиагаа таслалгүй тэмцээний төгсгөлд 4 медаль хүртсэнээс А.Ирмүүнертөнц 8 оронтой хоёр тооны үржвэрийг цээжээр олох нийт 10 бодлогыг маш амжилттай бодож энэ төрөлдөө түрүүлэн аваргын цом, алтан медаль хүртлээ.
Баг тамирчид маань маргааш өглөө эх орондоо ирнэ.
Ингээд манай үе үеийн баг тамирчид 39 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 524 болголоо.
Удахгүй АНУ-ын Лас Вегас хотод дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпод оролцохоор манай 17 тамирчин бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Зочин · 2016/10/04
okay