С.Баярцогтын адил иргэншлээ сольсон бас нэгэн гишүүний хэрэг
2016/10/05
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл санаачиллаа.
Гурван жилийн өмнө “The Guardian” сайтад Монголын УИХ-ын дэд дарга С.Баярцогт оффшор данстай, тэр дансандаа нэг сая гаруй ам.доллар хадгалдаг тухай мэдээлснээр оффшорын тухай ойлголттой болж байсан бидний монголчууд өдгөө хууль санаачлан тэмцэтлээ тэр талаархи “мэдлэг”-ээ тэлжээ.
Энэ хугацаанд олон улстөрч оффшорын хэрэгт холбогдож, олон тайлбар хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн. Оффшор бүсзд данс эзэмшдэг байх нь хэвийн хийгээд хэвийн бусын талаар хэлэлцүүлгүүд ч өрнөсөн. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн өмнөхөн оффшор бүсэд данстай Монголын 49 иргэний нэрийг зарласны дараахан, одоогийн Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Улстөрчид хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг Авлигын хууль 2006 оны долоодугаар сард батлагдсан. Үүнээс өмнөх оффшор бол гадаад дахь хадгаламж юм” гэж байв. Тухайн үед тэрбээр, УИХ дахь МАН-ын бүлгийн хуульчаар ажиллаж байлаа. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг.
Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог. Хуулийн хариуцлага тусдаа яригдана” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Харин төрийн тэргүүн “Эргийн гадна/ ofishore/ асуудалд Монгол улс онцгой анхаарах ёстой. Хуулийн зохицуулалт, хариуцлага, хяналт гээд” гэсэн нь хууль санаачлах эрхтэй гурван субьектын нэгийн амнаас гарсан үгийн хувьд хүлээлт үүсгээд байв. Энэ бүхний эцэст энэ парламентын өнгөн дээр оффшор данс эзэмших нь гэмт хэрэг юм гэсэн гаргалгаа хуульчлагдан батлагдах гэж байна.
Оффшор дансны түүх нь хэдийгээр гурван жилийн өмнөөс сөхөгдсөн ч олон монголчуудын нэр холбогдсон. Гэхдээ энэ хугацаанд хариуцлага хүлээсэн нь ганцхан байдаг юм. “The Guardian” сайтын мэдээлэл гарсны дараа төд удалгүй С.Баярцогт гишүүн УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байлаа. Нэгэнт л хуулиар төрийн өндөр албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглоогүй байсан учир түүний эл үйлдлийг ёс зүйн хариуцлага хүлээсэн хэмээн тайлбарлаж байв. Гэсэн ч энэ бүхний цаана иргэншлээ сольж данс нээлгэсэн гэдэг асар том дуулиан дарагдан хоцорсон юм. Угтаа бол УИХ-ын дзд дарга С.Баярцогт оффшор бүсэд данс эзэмшдэгээсээ бус тусгаар улсынхаа нэрийг Хятадын гэж тодотгосноосоо болж л албан тушаалаа өгч байлаа шүү дээ.
Тэгвэл С.Баярцогтын адил иргэншлээ сольсон бас нэгэн гишүүний хэрэг сөхөгдөж мэдэхээр байна. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн Панама пэйперсийнхний дэлгэсэн баримтан дунд нэр дурдагдсан улстөрч Их Британийн иргэн хэмээн бүртгүүлсэн байсан тухай баримт гарч ирж байгаа бололтой. Оффшор нь илэрч, иргэншлээ Хятадаар мэдүүлсэн байсан С.Баярцогтод тухайн үед УИХ-ын дэд даргын суудал байсан. Тиймээс л албан тушаалаа нэг шатаар бууруулж УИХ-ын гишүүнтэйгээ үлдсэнээ ёс зүйн хариуцлага хүлээсэн гэж мэдэгдэж байлаа. Харин Их Британийн иргэн хэмээн оффшор дансы мэдүүлэг бөглөсөн эрхэм энэ парламентад сул гишүүнээр ажиллаж байгаа болохоор ямар хариуцлага хүлээх бол. Оффшор данс эзэмшихийг одоохондоо хуулиар хориглоогүй байгаа болохоор хүлээн зөвшөөрч болох юм. Харин Их хурлын гишүүн гадаадад анкетанд бөглөдөг "Оффшор иргэншилтэй" байхыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй биз ээ. Тэр тусмаа УИХ-д хэдэнтээ сонгогдсон эрхэм гишүүн өөрийгеө Их Британийн иргэн гэж бүртгүүлж явж болох уу.
С.СҮЛД
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
AIMHAID · 2016/10/05
ILCHLEH ZORIGGVI YM BOL BVV TSUURCH BAI URT HEL IGAA YU
CHINI HVZVVGEE OROOCHIHNO GEJ A
Zochin · 2016/10/05
Hen gedgig bicheech ynen hudal medegdehgyi uam bichij baih uam
Erguu humuus setguulch boldog ... · 2016/10/05
Eroosoo oilgosongui hen ym sogtuu ali eswel mansuursan uedee bitgii iim ym bichij baildaa
Зочин · 2016/10/05
яах юм вэ манайд оффшор гэдэг чинь татвар тайван хадгалах найдвартай хадгаламж гэсэн биз дээ бусад оронд бол хамаг татвар их мөнгөө нуусан баригдвал цаазлуулахаас өөрцгүй бүх насаараа хоригддог гэсэн тэгсэнээс харин манайх нэгэнт ийм байдал зөвшөөрсөн учраас манайд оффшор хадгаламж бариулах таатай орон болбол яасан юм вэ
Иргэг · 2016/10/05
Тэр чинь тэгээд хэн юм бэ?!
Зочин · 2016/10/05
nice