“Дипломат-95” цогцолборыг хувьчлал нэрээр хувьдаа завшсан юм биш биз
2016/10/05
Б.ЭНХЗАЯА
Шийдлийн Засгийн газар одоогоос дөрвөн сарын өмнө буюу зургадугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудал шийдвэрлэж тогтоол баталсан билээ. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай, “Сайн хашаа”, “Сайн оюутан” хөтөлбөрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хуралдааны үеэр шийдсэн өөр нэг асуудал Сангийн сайд Б.Болорын /тухайн үед/ танилцуулсан орон сууц хувьчлах тухай байв. Тодруулбал, Гадаад харилцааны яамны харъяа “Дипломат-95” цогцолборыг хувьчлах асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн. Энэ талаар тухайн үед Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэхдээ “Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны яамны балансад бүртгэлтэй “Дипломат-95” цогцолборын Төрийн өмчийн 80 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэлээ” гэж байв. Тэгвэл Засгийн газрын шийдвэр болон хувьчлах ажил маргаан дагуулж эхэлжээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХУУЛЬ ЁСНЫХ УУ?
Саяхныг хүртэл компани, аж ахуйн нэгжүүд түрээсэлж байв.
Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлалтай “Дипломат-95” цогцолборыг анх гадаадын Элчин сайд нар, тэдний гэр бүлд зориулан барьжээ. Тус байр нь зургаан орцтой. Орц бүртээ 10 хүртэл айл амьдрах зориулалттай. Гэвч зориулалтаар нь ашиглахаас илүү саяхныг хүртэл компани, аж ахуйн нэгжүүд голдуу түрээсэлж байв. Харин цогцолборын захиргаанаас өнгөрсөн гуравдугаар сараас түрээслэгч нартаа байр чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, тус байр саяхныг хүртэл түрээслэгч “эзэн”-тэй байсан гэсэн үг. Харин Засгийн газар тогтоолдоо “...Одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчилна” гэсэн нь анхаарал татав. Энэ тогтоолоор бол хувьчлагчид нь түрээслэгчид, эсвэл Элчин сайд нар болж таарна.
Цогцолборыг өчигдөр зорьж очиход орц бүрийн үүдэнд барилгын хог хаягдал овоолсон байв. Засварчид бололтой, хэсэг залуус III орцноос цонх, хаалга зэргийг дотроос нь зөөж портерт ачиж байхтай таарав. Хамгийн дээд давхрын тагтан дээрээс нэг эмэгтэй доош хөөсөнцөр чулуудангаа “Бид засварын ажилчид байна. Ажлаа л хийж байна. Өөр мэдэх зүйл алга” хэмээв. Орцноос холгүйхэн хүүхэд салхилуулж байсан эмээ, өвөө хоёр “Бид хамаатныдаа байгаа юм. Саяхнаас энэ байранд айлууд их л хурдан төвхнөж эхэлсэн. Үүнийг хариуцаж байгаа хүүхэн байдаг юм. Өнөөдөр харагдахгүй байна” гээд дотогш орцгоолоо. Байранд ямар хүмүүс амьдарч байгаа талаар орцны үүдэнд машинаа угааж байсан залуу “Энэ байр Гадаад харилцааны яамны ажилтнуудынх болсон. Бүгд эзэнтэй болсон. Одоо эзэнгүй, хувьчлах байр байхгүй” хэмээн ярив. Байрны бүх орцонд өрөмдлөг, алх дөш тачигнаж засварын ажил ид өрнөж байсан ч тэднийг хариуцаж буй хэн нэгэн албан тушаалтан байсангүй. Харин тус байрны зарим түрээслэгч “Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан. Өмнөх Засаг огцрохоосоо өмнө энэ байрыг өөрсдийн хүмүүстээ хувааж өгөхийн тулд хувьчилсан. Төрийн өмчийг хэдхэн хүн хувьчилсны оронд дуудлага худалдаанд оруулж, төсөвт мөнгө төвлөрүүлэх боломжтой байсан” гэж байв.
“МАРГААНТАЙ ӨМЧ УЧРААС ХУВЬЧЛАЛЫГ ХОЙШЛУУЛСАН”
Орц бүрийн үүдэнд барилгын хог овоолжээ.
“Дипломат-95” цогцолбор төрийн өмчит объект. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хуулиар төрийн өмчийг хувьчлах эрх Засгийн газарт олгогдсон ч хувьчлал хуулийн хүрээнд, шударга явагдах ёстой. Энэ үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан хүлээж буй. Тус газрын мэргэжилтнээс “Дипломат-95” цогцолборын хувьчлалын талаар тодруулахад “Хувьчлах тухай Засгийн газрын тогтоол гарсан тохиолдолд хариуцагч байгууллага хувьчлах хүмүүсийн жагсаалт, хүсэлт, хувьчлалыг хамт олноороо хэлэлцүүлснийг баталсан шийдвэр зэргийг манайд ирүүлдэг. Мэдээж байгууллага ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд олон жил ажилласан, байр хувьчилж байгаагүй, байрны гачигдалтай хүмүүстээ тухайн байрыг өгөх ёстой. Энэ шалгуурыг хангасан эсэхийг бид хянаад хангалттай гэж үзвэл Орон сууц хувьчлах товчоонд шилжүүлдэг. Тус товчоонд шилжсэнээр хувьчлал явагдана. “Дипломат-95” цогцолборын хувьчлалыг шударга бус байна гэсэн хүмүүс манайд хандах болсон. Маргаантай өмчийн асуудал үүссэн учраас Гадаад харилцааны яаманд хувьчлалын хуваарилалтыг дахин хянуулахаар буцаагаад байгаа. Өөрөөр хэлбэл, хувьчлал явагдаагүй байгаа” гэлээ.
Цогцолборын 80 айлын орон сууцны 60-ыг нь Гадаад харилцааны яамны ажилтнуудад, үлдсэн 20 орон сууцыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын ажилтнуудад хувьчлахаар тогтжээ. Гэхдээ хувьчлал хараахан эхлээгүй, маргаантай асуудал нь шийдэгдээгүй байхад эзэнтэй болчихсон нь ямар учиртай вэ. “Дипломат-95” цогцолборт айлууд аль хэдийнэ төвхнөж, эзэдтэй болсон тухай хүмүүс хэлж байсан юм.
Албан бус мэдээллээр тус байрыг зорилтот бүлэгт хуваарилаагүй, томоохон албан тушаалтнууд хувааж наймаалцсан, ойрын хүмүүстээ авч өгсөн мэдээлэл байна. Тухайлбал, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт оногдсон 20 орон сууцыг гэхэд ажилласан жил цөөн жолооч, дээгүүр албан тушаалтай алба, хэлтсийн дарга нарт хуваарилсан баримтыг зарим хэвлэл дэлгэжээ.
Хуваарилалтыг хэрхэн зохион байгуулсан, хувьчлал хууль ёсны дагуу болсон эсэхэд хариулт авахаар Гадаад харилцааны яамны мэргэжилтэнтэй холбогдоход “Дипломат-95 цогцолбор манайд хамааралгүй болсон. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Зочин · 2016/10/08
ulsiin tosviin mongoor barichaad yahaaraa inegui ogdog yum bee, ulsiin omch yum bishuu
Shudraga · 2016/10/07
Ee novsh ene buhen bugd hudlaa hediidee oochir daraallaar ni gachigdal zovlontoid ogchihoovee chi bitgii hudlaa hutsaad bai novshoo
Зочин · 2016/10/06
Magtsan yanztai yum bicheed baigaa humuus oorsdoo oroltsson yum bish bizdee huvchilal nertei luivar shuudee uneniig helhed Gadaad yamand bolon DBUE gazar olon jil ajilsan ba hamragdah estoi humuus ni yuuchgui l hotsorson shuu dee amidraliin nohtsoloo deeshluulekh huseltei olon jil gadaad yamnii shaliig zulgej yavsan uilchlegch har bor ajild ni zaragdaj yavsan jolooch naraas gants negkhen humuus l orson bna lee ene bol ongolon daldlah uhaan ni baina lee idej handaggui yumuu shudraga baildaa
Зочин · 2016/10/06
Chi hudlaa yum bicheed bnaa yun olon jil ajilsan humuus ve ted naraas tsuuhun hun baina lee shuu unendee olon jiliin umnu urugdluu ugsun bolon hundetgeh shaltgaantai humuus toolvol gariin arvan huruund hurehgui l yum bna lee ene huvichilliig zohih baiguullagad shalguulmaar bna .Gadaad yamand bolon DBUEGazar olon jil ajillaj baigaa humuust gomdoltoi hun olon baigaa shuu ariin haalgaar said darnariig dagaj iree
Зочин · 2016/10/05
harin ch nasaaraa ulsad ajillad ganz ch bair avaagui baisan humuus ihenh ni avsan shuu dee
urd ni ulsaas bair avch baisan neg ch hun baihgui ee,UUn deer tuhain ueiin said shudarga ajillsan
МАН ЗҮТГЭНЭ · 2016/10/05
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
Зочин · 2016/10/05
Yumiig dandaa ingej bitgii harluulj bai l daa shudraga unencheer turd zutgesen humuus ch bas baigaa shuu dee hun bolgon hahuuli avch tanil talaa ashigladgui shuu
Зочин · 2016/10/05
хувьчлалыг сайтар шалгах хэрэгтэй шүү
Зочин · 2016/10/05
хууль бусаар тантдаг тал ах дүүдээ өгсөн, мяиарч хамаагүй хүмүүс авсан шүү дээ
Зочин · 2016/10/05
tas hudlaa medeelel baina. Xardlaga. Alban xaagchiddaa xuvaarilsan ajillasan jil ajliin ur dun amidraliin baidal urgudul ugsun daraalal zergiig xargalzan xuvaarilsan baigaa. Odooxondoo xuvaarilaltiin baidaltai baiga oron gergui xumuus n bairandoo orson baiga. xuvichilj uur deeree bolgoogui xumuus ch baiga. Bitgii ingej xudlaa medeelel xiij baigaacheeee.
Зочин · 2016/10/05
tegeed hen avchvaa?
Зочин · 2016/10/05
nice