УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.06/ нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэлж дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;

- Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт.