Ц.Нямдорж нам дотроо “атомын бөмбөг” болж хувирсан нь тодорхой болж эхэллээ
2016/10/06
Эрдэнэтийн 49%-ийг тойрсон одоогийн хэрүүл 1999 оныхоос ямар ялгаатай байж болох вэ?
Одоо ид оволзож буй Эрэнэтийн 49%-тай холбоо бүхий нэгэн дуулиант түүхийг товчхон сөхье. Уг нь манайхан түүнийг маш сайн санаж байх ёстой л доо.
1999 оны долдугаар сарын 15-ны өдөр УИХ-ын хаврын чуулган эхлэхэд тэр үед цөөнх байсан, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр 1999 оны нэгдүгээр сарын 19-нд Ерөнхий сайд Ж.Наранцацралт ОХУ-ын Засгийн газрын I орлогч сайд Ю.Д.Маслюковт захидал илгээж, Эрдэнэтийн ОХУ-д ногдох 49%-ийг 240 мянган ам.доллараар худалдчихсан байна гэсэн мэдээлэл хийн, жинхэнэ сенсаац дэгдээлээ. Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн нийт дүрмийн сан 863 сая рубль, үүнээс Оросын талын 49% нь 423 сая рубль болох тухай яригдаж байв.
Ингээд л хэрэг явдал цаашаа богино хугацаанд тун хурдацтай өрнөсөн дөө. АН-ын гишүүн, Эрдэнэтээс УИХ-д сонгогдож орж ирсэн Д.Энхтайван, “Эрдэнэтийг БЕЛАЗ-ын дөрвөн дугуйны үнээр өгчихөж. Ж.Наранцацралт чи огцор!” хэмээн чуулганы танхимд уйлагнан хашгирч байлаа. Цөөнхийн гишүүн Ц.Шаравдорж, “Ж.Наранцацралтын илгээсэн захидал ямар ч шатны шүүхэд нотлох баримт болно. Ерөнхий сайд буруугаа хүлээгээд улстөрийн эр зориг гарган огцрох ёстой” гэсэн бол МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр, “Ерөнхий сайдаар захидал бичүүлэх ямар нэгэн шаардлага, шахалт хөндлөнгөөс орж ирсэн байх. Үүнийг ажлын хэсэг байгуулаад олох хэрэгтэй” гэж байв. Тэгвэл гишүүн Ц.Нямдорж, “Ерөнхий сайд Ж.Наранцацралт далд бизнесийн бүлэглэлд хууль бус бичиг хийж өгсөн байна” гэж үзээд, уг захидлын мөрөөр шалгалт хийх түүний саналыг УИХ дэмжсэн юм. Ингээд шалган тодруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Лувсан-Очир, С.Төмөр, Ц.Төмөртогоо нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, УИХ-д гурав хоногийн дотор дүнгээ танилцуул гээдд Эдийн засгийн байнгын хорооны дарга Да.Ганболдод хяналт тавих үүргийг өгч байлаа. Дашрамд дурдахад хожим энэ ажлын хэсгээс Л.Лувсан-Очир нь учир битүүлгээр, С.Төмөр нь хүнд өвчнөөр нас барсан юмдаг. Ц.Төмөртогоо нь эдүгээ хаана ч явдгийг бүү мэд.
Ийнхүү Ж.Наранцацралт Ерөнхий сайдын суудлаасаа огцорч байлаа. Гэхдээ надад хэн нэгэн даалгавар өгөөгүй гэдгээ хэлсэн. Баабар, Р.Гончигдорж нар л гэхэд, “Чи Ерөнхийлөгч Н.Багабанди бич гэсэн гэж хэлээд л өөрийгөө аваад гараач дээ” гэсэн зөвлөгөөг өгч байсан гэлцдэг. Харин талийгаач Ж.Наранцацралт тэр үед, “Хэлсэн бол би хэлчихэж болно. Харин хэлээгүй юман дээр хэлсэн гээд хуулийн өмнө гэмтэн болохыг хүсэхгүй байна” гэсэн байдаг.
1999 онд Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хувь заяаг одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат давтах магадлал маш өндөр байна. Ямартай ч Ц.Нямдорж нам дотроо “атомын бөмбөг” болж хувирсан нь тодорхой болж эхэллээ.
Тэр үед Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөөд байсан З.Энхболд ч Н.Энхбаярт ихээхэн “галын дэмжлэг” үзүүлж, “Үе үеийн Ерөнхий сайдуудын явуулж ирсэн бодлогыг Ж.Наранцацралт үгүйсгэлээ. Эрдэнэтийн 49%-ийг Засгийн газар өөрийнхөө мэдэлд авах ёстой” гээд Ерөнхий сайдыг огцруулах тал дээр бүрэн дүүрэн зогсч байгаагаа хэлж асан юмдаг.
Ингээд Ж.Наранцацралт огцорсон. Гэхдээ сайдууд нь огцрох бичиг үйлдэж сайн дураараа гарын үсэг зурсан учраас өөрөө огцорч байлаа. Харин тэр үед ганцхан Хууль зүйн сайд Л.Цог л түүнийг дэмжин үлдэж байв.
Гэхдээ энэ хэргийг тойроод үл ойлгогдох олон юм үлдсэн дээ. Захидал бичсэн эсэх, хэн бичсэн, ерөөсөө захидал байсан эсэх гээд л эргэлзээтэй зүйл олон гарсан юмдаг. Наад зах нь санхүүгийн ажилтан Д.Сүх-Эрдэнэ гэх нөхөр Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа энэ бичгийг үйлдээд явуулж амжаагүй, харин Ж.Наранцацралт зүй ёсоор оросуудад хариулаад хэлмэгдэв гэсэн утгатай зүйл ч ярьж л байлаа. Ингээд энэ түүхийн эцэст өгүүлэхэд одоогийн УИХ-ын дэд дарга, тэр үеийн жирийн гишүүн Ц.Нямдорж, “Гадаад дотоодын бизнесийн бүлэглэлүүдийн гар ямар урт болохыг эндээс харж байгаа биз” гэснээр үндсэндээ энэ хэрэг цэглэгдэж байлаа.
Тэгвэл өнөөдөр Эрдэнэтийн 49% гэх асуудал дахиад л дуулиан дэгдээж байна. Дахиад л нөгөө Ц.Нямдорж. Дахиад л энэ дуулианд нөгөө Да.Ганболд гээд олон нөхрийн нэр дурдаастай. Тэгээд ч дээр өгүүлсэн 17 жилийн өмнөх түүхийн гэрчүүдийн ихэнх нь өнөөдөр амьд сэрүүн байна. З.Энхболд, Ц.Элбэгдорж, Ц.Шаравдорж, Д.Энхтайван, Н.Багабанди гээд.
Түүх давтагддаг гэсэн нэг үг бий нь ч бий. Түүний дагуу юу, аль эсвэл ерөөсөө бидний өмчийн төлөөх тэмцлийн үйлийн лай юу бүү мэд Эрдэнэтийн 49%-ийн тухай хэрүүл бас дахин дэгдлээ. Магадгүй энэ маргаан явж, явж Ерөнхий сайдын хүзүүнд огцрох бичиг бүхий “дүүжлүүрийн” олс болоод очихыг үгүй гэх газар алга. Өөрөөр хэлбэл 1999 онд Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хувь заяаг одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат давтах магадлал маш өндөр байна. Ямартай ч Ц.Нямдорж нам дотроо “атомын бөмбөг” болж хувирсан нь тодорхой болж эхэллээ. Хэдийгээр түүний яриад байгаа шиг 400 сая доллар буюу ойролцоогоор 900 орчим тэрбум төгрөг гаргачих аавын хүү Монголд байхгүй, тийм санхүүгийн боломж ч үгүй гэх зэргийн тайлбар хийж болох авч, улстөрийн талаас нь нь авч үзвэл 49%-ийг тойрсон ноцтой зүйлүүд бий бололтой. Гэхдээ Ц.Нямдорж ясны хартай нэгэн учраас энэ удаа ч хий хардсан байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн Засгаас 400-500 сая доллар хуссан байна гэхэд үнэмшихэд бэрх л дээ. Харин 40 сая доллар хулгайлжээ гэвэл өөр хэрэг. Ухаандаа 1000 хоньтой айлын 1000 хонийг хулгайлжээ гэхээр нэг л үнэмшил муутай байгаа биз дээ. Харин 1000 хоньтой айлаас 100-г туучихсан байна гэвэл өөр хэрэг. Шууд л үнэмшинэ.
Наад зах нь энэ бүхэн буюу одоогийн 49%-ийн асуудал маш нууц хийгдсэнээрээ аюултэй. Уг нь ингэж худалдах асуудал эхлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдэх ёстой нь лав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурав хэлэлцэнэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ гурван нөхөр энэ ажиллагааг мэдсэн үү гэсэн асуулт зайлшгүй гарч таарна. Мөн мэдсэн бол хамгийн түрүүнд л хашгирах ёстой хүмүүс биз дээ. Яагаад таг дуугүй сууцгаанам бэ? Мэдээгүй ээ, гэвэл асуудал улам ноцтой болж таараа. ҮАБЗ хэлэлцсэний дараа УИХ-аар уг асуудал орох ёстой. Яагаад ороогүй вэ? Эсвэл хэн нэгэн, хэсэг бүлэг оруулаагүй юу гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.
Ц.Нямдорж зүгээр ч нэг Богдын Засгийн газрыг Шанзав Бадамдорж гэдэг хүн самарсан тухай байн, байн яриад байгаа юм биш гэж бодож байна. Бадам.. Бадам...Ямартай ч энэ утас үнэхээр цаашаа хөвөрч чадах юм бол нам дамнасан нэгэн томоохон бүлэглэлд цэг хатгана. Ц.Нямдоржид ийм туршлага бий. Яагаав “Центрпойнтын” хэргээр нэгэнтээ эрүүгийнхний эрээ цээргүй авирыг таслан зогсоож байсан шүү дээ.
Ингэхэд энэ бүгдэд өмнөх Засгийн газар буюу Ардчилсан намын Сангийн сайд асан Б.Болорын оролцоо маш их бий. Магадгүй гол холбон тоглогч болсон байхыг үгүйсгэхгүй. Тэрбээр ерөнхийдөө эр нөхрийг нь хөөж гаргаад эхнэртэй нь наймаа хэлэлцэн гэр орныг нь худалдаж авахаар болсон шиг л юм харагддаг. Энэ бүхний нарийн учрыг тэртэй, тэргүй Ц.Нямдорж хэвлэл мэдээлллийн хэрэгслээр тун тодорхой ярьчихсан болохоор дахин нуршаад яахав.
Эцэст нь хэлэхэд энэ удаагийн Эрдэнэтийн 49% Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулснаар намжих нь юу л бол. Логик талаас нь ургуулан хөөж бодоод, эрхэм гишүүн Ц.Нямдоржийн байн байн өгүүлэх ярианаас харвал түүний барьж авсан утасны учиг хөврөн хөвөрсөөр цаашдаа “жараахайнуудаар” дамжин Монголын толгой баяны хажууд хүрч улмаар, М.Бадамжунай хэмээх нууц ноёнтныг сэрээн, цаашлаад МАН-ынхан хүртэл өөрсдөө хаан энэ тэрээр нь дуудаад байгаа М.Энхболдыг хөндөх магадлал өндөр гэлцэж болж. Тэр ч бүү хэл Ц.Нямдоржийн хөврүүлсэн утасны учиг М.Энхболдоос эрхэм Ерөнхийлөгчийн хажууд очиж болзошгүйг ч үгүйсгэхгүй байна.
Ингэхэд эрхэм түшээ Ц.Нямдоржид одоо алдах юм байхгүй л дээ. Үзэж байгаад л дуусна. Түүний улстөрийн карьер ч дуусах болоогүй гэж бодож байна. Нэг зууснаа тавьдаггүй гэдгийг бүгд мэднэ. Нөгөө талаас түүнд айх юм байхгүй. Түүнийг нөгөөдүүл нь ухаад, ухаад Хятад тагнуул байсан гэх улиг болсон зүйлээс өөр юм гаргаж ирж чадахгүй. Харин нөгөөдүүлд нь мөн ч их юм бий дээ. Наад зах нь Ц.Нямдорж зүгээр ч нэг Богдын Засгийн газрыг Шанзав Бадамдорж гэдэг хүн самарсан тухай байн, байн яриад байгаа юм биш гэж бодож байна. Бадам.. Бадам...Ямартай ч энэ утас үнэхээр цаашаа хөвөрч чадах юм бол нам дамнасан нэгэн томоохон бүлэглэлд цэг хатгана. Ц.Нямдоржид ийм туршлага бий. Яагаав “Центрпойнтын” хэргээр нэгэнтээ эрүүгийнхний эрээ цээргүй авирыг таслан зогсоож байсан шүү дээ.
1999 оны 49%-ийн хэрэг, эдүгээгийнх хоёрын ялгаа зөвхөн энэ байж болно. Өөрөөр хэлбэл энэ удаагийнх зөвхөн Ерөнхий сайд хэмээх “энэхүү тоглоомын хүүхэлдэйг” огцруулснаар зогсох бус олон жил монголчуудын халаасыг ухаж буй нам дамнасан олигархи бүлэглэлд хатуухан сануулга өгснөөрөө ялгаатай байх магадлал бий. Ц.Нямдорж тооцоогүйгээр ийм алхам хийнэ гэж бараг л байхгүй дээ.
Н.Асралт
24tsag.mn
Зочин · 2016/10/07
Tegeed l Mongol kompani avsan bol boloo yum bishuu. Ugaasaa iim ikh belen mungutei kompani ch Mongold baitugai delkhiid ch baikhgui. Yamar negen zeel nukhzulteigeer avaa biz. Biseness hiij medehgui yumnuud tolgoi ni ergeed bur Temeeg ymaa, ymaag Temee bolgochikh yumaa
Зочин · 2016/10/07
Demjij bna
buyan · 2016/10/07
nyamdorj goltoi l yum yarikh bolovuu
Зочин · 2016/10/06
Нямдорж арай л зөв дуугардаг хүн дээ. Алуулчиж мэднэ дээ. Алж хаяаад зүрх нь зогсов гээд л болоо
зочин · 2016/10/06
Н.Асралт teneg setguulch, Ц.Нямдорж gishuuniig demjij baina
Зочин · 2016/10/06
Гишуун Нямдорж худал юмтай зууралдаад байдаггуй Шударга хун
Зочин · 2016/10/06
Mundag shudraga hun shuu
Зочин · 2016/10/06
nyamka amjilt temtseerei
Зочин · 2016/10/06
okay
Зочин · 2016/10/06
Мөнгөнд нэрээ худалдсан ийм сэтгүүлч нар хоёрдмол утгатай зүйл бичиж энэ синсацийг олон нийтийн анхаарлаас холдуулах гэсэн санаархлаа болимоор юм. Хэн бүхэн сонгуулийн өмнөх шөнө Эрдэнэт үйлдвэр манайх боллоо гэсэн синсацийг Сайханбилэг ерөнхий сайд мэдэгдэл хийж байсаныг бид бүгд мэднэ шүү дээ. ҮАБЗ-ийн шийдвэр гардаг бол энэ нь өмнөх сайд Сайханбилэг, УИХ дарга Энхболд, Ёрөнхийлөгч Элбэгдорж нарийнл нууц шийдвэр байгаа байх сэтгүүлч хүн байж иймхэн зүйлийг мэдэхгүйдээ ингэж бичсэн гэж бодохгүй байна. Бусдын гар хөл болж хэдэн халтар төгрөгөөр өөрийгөө болон ард түмэн улсаа худалдахаас ичэх хэрэгтэйш дээ
Зочин · 2016/10/06
Асралт гуайюугаа донгосоод байгаам бол.Хэдхэн хулгайч үхэхээ мэдэхгүй идээд л, бусад нь нийтээрээ тэнэг мэт ингэх ёстой мэт хараад л суугаад байх хэрэг үү.Нэг нь ч гэсэн дуугарч л байг л дээ.Захын нэг агентлагийн дарга хагартлаа иддэг юм шүү дээ.Тэхлээр байгаа дээшээ гарсан хулгайчуудын идэлтийг их үү, бага уу гэж л ярихаас "томоотой" ажиллахын төлөө төрсөн нэг ч төрийн түшээ байхгүй.Нямдоржийг худлаа яриад хүн гүтгэж байхыг нь сонсоогүй л юм байна.Эцсийн эцэст хятадууд биднийг "Үхэр монголчууд"гэж яг үнэнээр нь хэлсэн юм шүү.Бид яг үхэр шиг.
Зочин · 2016/10/06
nyamka uragshaa ard tumen ard chi bnoo amjilt
зочин · 2016/10/06
Энэ хүн бол зөвхөн монголын ирээдүйн төлөө өнөөдрийн хар бараан үйл явдлыг л хэлж байгаа ардын намд энэ хүний хэлсэнээс айж байгаа хүн байвал далдуур ардчилсан намтайй сэм хуйвалдагсад л байгаа байх.Нямдоржийн үг гашуун ч байнга үнэн байдаг юм шүү