Амараа ард түмнийхээ төлөө шүдэнз зурав уу, ах дүү нарынхаа төлөө зурав уу?
2016/10/06
Ардын намынхан ашгүй нэг төрийн эрхийг авлаа гэсэн шиг албан тушаалд ах дүү, хамаатан саднаа шуурхай томилж байна. Уг нь өөрсдөө “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан санагдаж байна.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар томилогдлоо. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрсөн дүү Д.Баярсайханаа Төрийн банкны гүйцэтгэх захирал болгов. С.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. УИХ-ын гишүүн Сү.Батболд эхнэр Х.Отгонтуяагийн дүү, туслах Б.Асралт Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдсон. Ж.Мөнхбат найз Д.Ариунболдыгоо "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал болгов. Н.Энхболдын худ А.Цогцэцэг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Мөнхбаатар "Чингис хаан" олон улсын нисэх буудлын дарга болов. Сангийн яамны сайд асан Я.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болов. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр БХБЯ-ны газрын дарга боллоо. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын дарга болов. ХЗДХ-гийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир ХНХ яамны газрын дарга болов.
Мөн Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нар болсон.
2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад жүжигчин Б.Амарсайханы гавьяа багагүй байсан. Түүний “Би юу хийчих вэ”, “Та нар юу хийчих вэ” гэх цуврал ведио, "шторк" МАН-ыг ялалтад хүргэхэд гол түлхэц үзүүлсэн гэдэгт өдгөө олон хүн санал нэгтэх байх. Түүний тухайд инженер Н.Нацагнямын хамтаар МАН-ын сонгуулийн сурталчилгаанд идэвхитэй явсан ч нийгэмд шуугиан тарьсан хоёр бичлэгээ “Ямар нэгэн намын захиалгаар бус өөрийн хүсэл зорилгоор хийсэн” гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Б.Амарсайханыг нийслэлийн Соёл урлагын газрын даргаар томилогдох нь гэх мэдээлэл цацагдаж байсан ч тэрбээр өөрөө бус эгчийгээ зөөлөн суудал руу зүтгүүлжээ. Тиймээс ч Амараагийн эгч Б.Баярсайхан Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд тухлах нь гарцаагүй байсан.
Ийнхүү МАН-ынхан төрийн албыг төрлийн алба болгосонд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бол эхлэл. Цаашид ч томилгоо үргэлжлэх нь ойлгомжтой.
М.МӨНХ
Зочин · 2016/10/07
biyee unelegch amitan
Зочин · 2016/10/07
Ичдэггүй амьтан бас амьтад.Одоо АН аа сонгоорой до
irgen · 2016/10/07
ene albiig ardiin medleg bolovsroltoi huuhed hashij boldgui uls yum daa...
Зочин · 2016/10/07
Haha yostoi deeguur sevdeg bie unelegch.Kino ene teriig ni uzehees durgui hurch b.a Zailj uz!
555 · 2016/10/06
ийм тэмцэл хийлээ гээд ах дүү хамаатан садан нь төрийн албанд ажил хийж болохгүй гэсэн зүйл хаа байгаам.Арай дэндүү туйлширч байгаа юм шигээ.Гэмт хэрэгийн гэрч ч болж байгаа өөрөө ч гэмт хийсэн ч байж болох Батүүлийг яаж ч чадахгүй байгаа ш дээ.Батүүл нь хошгороод л Мэдэхээс Жүжигчин Сосорбарамыг өөртэй элсүүлчихээд нөгөө төх нь мэдэж байгаа юм шиг солиороод байгаа биз дээ.Баярцогт гэж улс дамжиж идсэн уусан нөхөр байна.Эд нарыгаа хэмлээж.
Зочин · 2016/10/06
Эрэгчин биёэ үнэлэгч МАН-ы пиз -г долоогч
Зочин · 2016/10/06
NAAD UGAASAA HUDLAA GAR MEDDEGUUD NI MEDEH BLGUI DEE.
Зочин · 2016/10/06
Ганц мод гал болохгүйдээ
Зочин · 2016/10/06
Мундаг юмаа....ганц шүдэнз зураад л ....дарга...ахиад нэг шүдэнз зураад л сайд....
uugii · 2016/10/06
egch ni chadbartai bol ajillahad boloh bish uu. Mongolchuud stoohuulee chadbar baibal hen ch ajillah erhtei hen negnii huu duu hamaatan geed ajillah erhee hasuuulj bolohgui bizdee
Зочин · 2016/10/06
Jvjigchin hvn shv dee. Zvger l ajilaa hiisen hvn shv dee. Yag l busad bvh tv studiud shig songuuliin pr hiisen. Vnheer olon tvmend hvrj chadsan henii tuluu ajillahaa Amaraa uuruu medej bsn ajilaach sain hiisen. Uuruu unasan hvvhed uildaggvi gedeg shig Odoo ta nar MAN iigaa yaj maniusiigaa samrahiig haraad l suuj dee . Songuuliin amlaltaa zurchih bol YUUUUUUUUUUUUUUUUUUUUUch bish shvv xaxaxa
Зочин · 2016/10/06
nice
Зочин · 2016/10/06
МАНгарууд баруун солгойгүй ажлаас халж шүүхийн ачааллыг нэмж байна
Зочин · 2016/10/06
Энэ биеэ үнэлэгч бусдын бэлдсэнийг л уншина
Зочин · 2016/10/06
Амараа маш унэнийг хумууст хургэсэн. Энэ зэргийн албан тушаал егех хэрэгтэй. Эгч нь албан тушаал дэвшдэг зевее.
зочин · 2016/10/06
хуурамч дүртэй шог амьтан