Засаг солигдохтой зэрэгцэн төрийн байгууллагад их сэлгээ хийгддэг. Халаа сэлгээний дүнд төрийн алба гол төлөв томчуудын хамаатан, найз нөхдөөр дүүрдэг. Ингээд төрийн албыг төрлийн алба болгосон ээлжит томилгоог хүргэе.

  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр,
  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Б.Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын даргаар,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат дотны анд Д.Ариунболдыгоо "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал болгосон
  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү М.Мөнгөнчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар,
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар,
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр н.Мөнхбаатар "Чингис хаан" олон улсын нисэх буудлын даргаар,
  • МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямдаваа Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргаар,
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн охин Б.Гаваа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тамгын газрын даргаар,
  • Сангийн сайд асан Я.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр,
  • Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр Барилга, хот байгуулалтын яаманд газрын даргаар,
  • УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогджээ.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын даргаар,
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч н.Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын эхнэрийн дүү Ц.Ариунбаяр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар,
  • Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны даргаар,
  • УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар,
  • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны гүйцэтгэх захирлаар,
  • УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр,
  • УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэр Х.Отгонтуяагийнх нь дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар,
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдон тус тус ажиллаж байна.