"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийг байгууллагад шалгагдаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжсэн байна. Тодруулбал Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг 2016.10.10-ны өдрийн 13:30 цагт хэлэлцэх юм.

Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байгаа. Эрүүгийн хуулийг 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн хэсэг бөгөөд Х.Бат-Ундарлыг гэм буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа