26 жилийн өмнө энэ залуу галт тэрэгний буудал дээр  гэрийнхнээсээ төөрчээ.  Тухайн үед хүн ихтэй байсан болохоор хөтөлж явсан хүнийнхээ гараас барьж чадалгүй унасан бөгөөд төөрсөн ч сандал дээр унтсан байна. Өөрийг нь удалгүй олчих байх хэмээн бодож унтсан болохоор Сарүү Бриерли 26 жилийн турш гэрийнхнээсээ хол байна гэж тухайн үедээ бодоогүй ажээ. Тухайн үед Сарүү Бриерлиг Австрали айлд өргүүлсэн байна.  Түүнийг өргөж авсан ээж нь  орных нь дэргэд Энэтхэгийн газрын зургийг байрлуулсан байна. Хүү өглөө босох бүртээ газрын зургийг харж, өөрийнхөө  төөрсөн газрыг  боддог байсан ч  тэр газраа огт олоогүй ажээ. Гэхдээ л хүү өдөр бүр гэрийнхэн, амьдардаг байсан хотоо мартахгүйг хичнээн  илүү ихийг сэргээж санахын төлөө хичээдэг байв.  Улмаар Гүүгл мэпийг  ашиглан  өөрийнхөө төөрсөн газар болон хуучин дурсамжаа сэргээсэн байна. Ингээд тэрбээр гэрээ олж очсон байна.  Гэрийнхээ хаалгыг тогшиход гурван эмэгтэй байсан бөгөөд тэдний год нь зогсож байсан нь  Сарүү Бриерлигийн ээж байжээ. Сарүү Бриерлигийн ээж хүүгээ анх хараад л таньсан бөгөөд  дөрвөн минут юу ч ярилгүй тэвэрч зоссон байна.  Харин гэр бүлийнхэн нь түүнийг гэнэт хүрээд ирсэнд сүнс харсан мэт гайхсан бөгөөд түүнийг аль эрт нас барсан хэмээн бодож байжээ.  Ингээд Сарүү Бриерли хоёр ээжтэй болсон бөгөөд Гүүгл мапийг ашиглан гэрийнхэнтэйгээ уулзсандаа туйлын баяртай байгаа ажээ.

А.Маша