ОХУ-ын мисс титмийн эзнээр тодорлоо
2016/10/09
'Монголд анх удаа "Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн боллоо. Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн тус тэмцээний ялагч өчигдөр “Корпорэйт” /Corporate Hotel Convention Center/ концертын их танхимд тодорлоо.
"Face of Beauty International-2016” тэмцээний ялагчаар ОХУ-ын мисс тодорсон бол дэд байрт Зимбабве, гуравдугаар байрт Филиппиний мисс орлоо. Эх орноо төлөөлөн оролцсон Э.Урангоо дөрөвдүгээр байрт орсон бол Португалийн мисс шилдэг тавд багтжээ.
Энэхүү гоо бүсгүйн тэмцээнийг “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура болон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын шүүгч нар шүүн явуулсан юм. Мөн 60 орны гоо бүсгүйчүүдээс гадна Украйны “АМЬД БАРБИ” Валерия Лукьянова шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан юм.
М.Буянжаргал
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
Зочин · 2016/10/10
Монголын маань оролцогч бүсгүй гайхалтай сайхан харагдаж байсан . цэгцтэй цэвэрхэн үс хувцаслалт янзтай...бусад улсын бүсгүйчүүд ын үгийг нэг хүн нэг хэв маягаар зассан янзтай харагдаж бсн
Зочин · 2016/10/09
eregtei hutlugch sain bsan. chimgee buruu zuruu yariad l, odoo zaluuchuudad halaagaa uguh ni zuitei sh de. ooriig chin harsaar bgad uidaj bn shu!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2016/10/09
nice
Зочин · 2016/10/09
Chimgee hotlohchin hubid kontralgvi heterhii sul yria ihtei sanagdsan Eregtei hotlogch chadbarlah bsan