Поп дива С.Наран “MY VOICE-II” тоглолтоо хийнэ
2013/10/17
Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Байнга өмд,цамц, нүдний шилээр гангардаг байсан тэрээр энэхүү тоглолтон дээрээ өөртөө зохиосон даашинз өмсөн гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж байсан удаатай. Тэгвэл поп дива дуучин бүсгүй энэ сарын 31-нд Соёлын төв өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцох аж. Мөн энэхүү тоглолтонд түүний хоолойгоор бүтээгдсэн бүх дуунууд эгшиглэх юм байна. “MY VOICE-II” тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байх юм. Тасалбарыг СТӨ-ий касаар болон 1109, 1617 үнэгүй хүргэх юм.
Дашрамд дурьдахад тасалбарын хувьд соронзон буюу та тоглолтоо үзчихээд өөрийн хүссэн газраа нааж болохоор хийлгэсэн бөгөөд хамгийн гоё нь тэрхүү соронзон билетэн дээрээ өөрийн гарын үсгээ зуран хэвлүүлж байгаа аж.