Мөрийтэй тоглоомын газар дээрэмдсэн нь үнэн, хүн хутгалсан нь худлаа
2016/10/10
Өчигдөр 02:00-03:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ш....” гэх автомат тоглоомын газарт буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдаж дээрэм хийсэн байна. Энэ үеэр дээрэмчид 30 гаруй хүн хутгалж гэмтээсэн. Хутгалуулсан 5-6 хүний биеийн байдал одоогоор хүнд байгаа гэх мэдээлэл цахим ертөнцад гарсан. Энэ хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “АКА-М” маркийн буугаар зэвсгэлэсэн этгээдүүд 02:00-03:00 цагийн орчим "Ш" гэх тоглоомын газарт дээрэм хийсэн. Дээрэм хийх үеэр хүн хутгалж гэмтээгээгүй. Одоогоор энэ хэрэгт 2-3 хүнийг сэжиглэн шалгаж байгаа" гэв.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас нэг кг орчим алт, их хэмжээний мөнгө олдсон гэв. ЦЕГ-аас энэ асуудлаар 12 цагт мэдээлэл хийх юм байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2016/10/11
quiza ogdiiiim uuu
Зочин · 2016/10/10
Quiza-n ugsun zuwshuurluur ajilladag gazruud uu
Хасу · 2016/10/10
Ажилгүйдэл ядуурал архидалт нийгмийн доройтолын гол үндэс суурь!
Зочин · 2016/10/10
okay