АН-ын бүлгээс Н.Алтанхуяг болон Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг харьцуулжээ
2016/10/12
УИХ дахь АН-ын
бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шинэчлэлийн засгийн газар болон мэргэжлийн засгийн газар 100 хоногт юу хийсэн талаар харьцуулснаа
танилцуулав. Харьцуулалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэргэжлийн
Засгийн газар 100 хоногт /Монгол
Ардын Нам - 2016 он/ |
Шинэчлэлийн
Засгийн газар 100 хоногт /Ардчилсан
нам - 2012 он/ |
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын
Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн. |
Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн
Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн. |
2016.08.22
Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов.
"Сайн оюутан" хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон. |
2012.10.02
Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов. |
2016.08.22
"Сайн хашаа" хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг
зогсоосон. |
2012.11.04
Хямд нүүрс худалдаалдаг "Нүүрс" хөтөлбөрийг
хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000
төгрөгөөр хүргэдэг болсон. |
2016.08.22
"Сайн малчин" хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг
шинээр буй болгохыг мэдээлэв. |
2013.01.12
Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын
тогтоолыг батлав. |
2016.09.01
Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө
төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна. |
2012.08.26
Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн
ордныг иргэдэд нээлттэй болгов. |
2016.09.01
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов. |
2012.09.11
"Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг
сайжруулсан. |
2016.09.07
Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов. |
2012.09.21
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан. |
2016.09.12
"11-11" төвийг татан буулгалаа. |
2012.10.12
Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн
шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх "11-11" төв ажиллаж эхэлсэн. |
2016.09.20
Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв. - МАН-ын Засгийн газрын найман гишүүн "давхар
дээлтэй" ажиллаж байна. - Дэд сайдын албан тушаалыг бий болгов. - Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. - Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав. |
2012.09.03
Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхлэдэг болов. |
2016.09.22
Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив. |
2012.09.19
Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр
гаргалаа. |
2016.09.22
Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав. |
2012.11.17
Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар
холбох шийдвэр гаргасан. |
2016.09.26
Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд
хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав. |
2012.10.22
Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө
олгож эхлэв. |
2016.09.29
Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав. - Зөрчлийн тухай хуулийг буцаасан. |
2012.11.13
Хууль зүйн шинэчлэл эрчимжив. |
2016.09.29
Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж
түр хойшлуулсан. /- Орон сууцны шинэ татвар бий болгоно - Суудлын автомашины татвар нэмэгдэнэ - Цалингийн татвар төлнө -ХАОАТ-ыг нэмнэ - Ашигт малтмалын татварыг өсгөнө - Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/. |
2012.11.03
"Үйлдвэржилтийн шинэ эрин үе" зарласныг дэмжих тухай Засгийн газрын
тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий
болгохыг уг тогтоолд чухалчлав/. |