Агентлагийн дарга нар тодорлоо
2016/10/13
Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар аравдугаар сарын
10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан удирдах ажилтны сонгон
шалгаруулалтын дүнг хэлэлцжээ.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35
иргэн бүртгүүлсэн бөгөөд 23 нь эцсийн шатанд тунаж үлдэн, төрийн жинхэнэ
албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна.
Хуралдаанаар тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар,
Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар,
Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар,
Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар,
Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар,
О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар
Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар,
Ц.Шаравжамцийг Биеийн тамир, спортын газрын даргаар,
Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар нэр
дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч,
тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байгаа иргэнийг
Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцуулдаг бөгөөд
Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой
ажиллаж байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар
хэлэлцэхээр боллоо.
Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан
Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар,
М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар
томилуулахаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч С.Батболдод,
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг
томилуулахаар нэр дэвшүүлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйд санал
хүргүүлэхээр тогтов.
Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар
Б.Ганболд, Ч.Бат-Эрдэнэ нарыг томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа
Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Төрийн Албаны Зөвлөлөөс мэдээллээ.