2012 онд АН төрийн эрхийг барьж эхлэх үед төрийн албан хаагчдийг  бөөнөөр нь бултаар нь халлаа гэх мэдээлэл  их гарч байлаа.


Яг энэ түүх 2016 давтагдаж байна. Өөрөөр хэлбэл аль ч нам гарсан  төрийн албыг төрлийн алба  болгож байна. Ингээд  цөмөөрөө  төрийн албыг төрлийн, амрагийн алба болгосон  зарим  нэг  түүхийг эргэн санацгаая.  



·         Ах дүү амраг садны томилгоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ах Ц.Арсландоржоо Нийслэлийн төрийн өмчит компанийн захирлаар томилсон ба олон нийтийн дунд шүүмжлэл өрнөөд эхлэнгүүт мэдрэмжтэй Ерөнхийлөгч маань ахыгаа албан тушаалаас нь татсан.

·         Ерөнхий сайд Н.Алтанхуяг 25 настай хүргэн дүү  Г.Дэнзэнгээ хажуудаа авч, ЗГХЭГ - ын дэд дарга,

·         УИХ-ын гишүүн  С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Газрын тосны газрын дарга,

·         УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Монголын цахилгаан шуудан компанийн захирал,

·         УИХ-ын гишүүн асан Г.Уянгын нөхөр А.Баатархуяг МОНЦАМЭ агентлагийн дарга болж дэвшив.

·         Орон нутгийн сонгуулиар албан тушаалын хийрхэл улам бүр хүчээ авч Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр хүүхэд, хамаатан садан 14 хүн иргэдийн хуралд нэр дэвшжээ. Түүний эхнэр, хүү, охин, авга ахынх нь хүүхэд, жолооч, бие хамгаалагч гээд 14 хүн иргэдийн хуралд нэр дэвшжээ. Ямартаа л дүүргийн иргэдийн хурал С.Эрдэнийн гэрт болно гэсэн хошин яриа гарч байв.

·         УИХ- ын гишүүн С.Баярцогт ах  С.Баярбатаа Эрчим хүчний яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга,

·         УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хөл хүрэх газраа гүйсээрээ эхнэрээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хурган дарга болгосон.

·         УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин төрсөн дүү Х.Хулангаа найз сайд Н.Гантөмөртөө хэлснээр БШУЯ-ны  Хууль, эрхзүйн газрын даргаар томилуулсан.

·         УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн туслах хүүхэн ч  мөн л БШУЯ-ны газрын даргын тушаалд ажилласан.

·         Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар УИХ-ын гишүүн Түвдэндоржийн ах гэдгийг мэдэх нэгэн бий. Энэ жагсаалт цааш үргэлжлээд дуусахгүй бөгөөд хамаатан садны хэлхээ холбоо төрийн албанд аалзны тор мэт сүлжсэн байдаг. 

Харин  МАН засгийн эрх барихтай зэрэгцэн төрийн албыг төрлийн алба болгосон түүхийг онц сайн үргэлжлүүлж байгаа.


  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр,
  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Б.Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын даргаар,
  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү М.Мөнгөнчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар,
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар,
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр н.Мөнхбаатар "Чингис хаан" олон улсын нисэх буудлын даргаар,
  • Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр Барилга, хот байгуулалтын яаманд газрын даргаар,
  • УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогджээ.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын даргаар,
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч н.Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын эхнэрийн дүү Ц.АриунбаярНийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар,
  • УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар,
  • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны гүйцэтгэх захирлаар,
  • УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр,
  • УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэр Х.Отгонтуяагийн нь дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар,
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдон тус тус ажиллаж байна.  

Одоо болж байгаа сонгуулийн дараагаар  томилгоо дахин үргэлжилнэ.Тухайлбал Баянгол дүүрэгт  экс гишүүн  С.Одонтуяа  нэр дэвшиж байгаа.  Түүнийг  Засаг дарга болгох тохироо эртнээс хийгдсэн болоод  сурталчилгаандаа Засаг дарга болно гэсэн агуулга бүхий зураг ашиглаж байгаа биз.  Ер нь албан тушаалын наймааны тохироо аливаа үйл ажиллагааны өмнө хийгддэг гэх. С.Одонтуяагын ард нь З.Энхболд байж болзошгүй гэх мэдээлэл байдаг.  Үүгээр ч зогсохгүй Баянгол дүүргийн албан тушаалын  наймааны эзэн хаан нь  З.Энхболд байгаа  гэдгийг ч хүмүүс хэлдэг.  

Энэ бүхнээс харахад  төрийн албыг төрлийн алба болгосон  түүх АН-ын үед ч МАН-ын үед ч гарсаар байна.