Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2016.10.17/ 00:00 цагт дуусгавар болно.

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасан байдаг.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

68 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа

68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.

68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

Тиймээс аравдугаар сарын 1-нээс эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Энэ өдөр бүх нийтээрээ амрна.

САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

  • Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хубилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Саналаа хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.
  • Та саналын хуудас авсны дараа санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
  • Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ.
  • Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
  • Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

САНАЛЫН ХУУДСЫГ ТЭМДЭГЛЭХ ЗААВАР

Сонгогч санал авах байранд ирж саналаа өгөхдөө саналын хуудсан дээр өөрийн сонгохыг хүссэннэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний бал ашиглан дүүргэн будаж саналаа тэмдэглээд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулна.