С.Эрдэнийн “Вант” улсын шунал хэзээ дундрах вэ?
2016/10/17
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, С.Эрдэнийн хамаатан, садан
төрөл, түүний ойр дотны хүрээллийн хүмүүсийн төрийн болон улс төрийн албан
тушаал хаших, сонгуульд өрсөлдүүлэх ажиллагааг эртнээс эхлэлтэй гэж үзэж болно.
Тэрээр өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг ямар зорилготой улс төр, төрийн алба хашуулан ивээлдээ байлгаад байна вэ? гэсэн асуултын эрэлд хэн бүхнийг чиглүүлэх болсон. Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракц тэргүүтэй С.Эрдэнэ нарын команд Баянгол дүүргийн хувь заяаг дахин гартаа авахаар шулуудаж, байна. 2012 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт С.Эрдэнийн эхнэр, хүү, бие төлөөлөгч, туслах, жолооч, бусад ойрын хүрээллийн 14 хүн нэр дэвшиж, тухайн үед “Вант” улсаа зарлан тунхаглаж байсан бол 2016 оны сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд үүнээс ч дутагдахааргүй бүрэлдэхүүнтэй хүч үзэхээр болсон байна.
Тухайлбал, С.Эрдэнийн
хүргэн хүү Г.Энхболд тэргүүтэй хэсэг бүлэг нөхөд сонгуулийн
мөрийн хөтөлбөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд буюу мөн С.Эрдэнийн
харъяалалтай Smart TV, Za TV телевиз, интернэт сайтуудаар танилцуулж байна.
Орон нутгийн
төрийн албанд өөрийн төлөөний хүнтэй байна гэдэг аль ч талдаа ашигтай гэдгийг
С.Эрдэнэ нарын акулууд эртнээс мэдэрч, өөрөө УИХ-д сонгогдож, гар хөлөө хөдөлж
мөнгө хүүлэх, албан тушаалын наймаа явуулах, бизнесийн хүрээллийнхэндээ ашигтай
тендэр олгох зэрэг хууль бус ажиллагаанд гаршиж байгаагийн илрэл юм. Үүний
жишээ С.Эрдэний ойрын хүн гэгдэх Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны газрын
даргыг АТГ-аас хорьж шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Яаж
шийдэгдсэн нь тодорхой бус ч гэсэн одоогоор хоригдож байгаа талаар жиг жуг яриа
өрнөөстэй байна.
Нийтлэлч Баабарын
хэлсэнчлэн “...Эрүүгийн гэмт хэрэгтэн, өмнө нь шоронд орж байсан, БГД-ийн засаг
дарга, нийгмийн даатгалын дарга байхаасаа л улсын мөнгөнд гараа дүрж хөлжиж
эхэлсэн. 2012 онд АН ялаад намаараа л сайн хүн байгаа юм гээд алгаа тосоод авч
байсан”, Хөгшин настай хүмүүсийг өөрийн Хандгайтад байх “Гурван тамир” амралтын
газартаа амруулсан болгож, амарсан
мөнгийг нь улсаас авч байна. Бид нар
яагаад ийм улсуудаасаа салж болдоггүй юм бэ?
гэсэн үгнээс иш татвал энэ хүн улсын төвсийн мөнгийг хувийн компаний
орлого болгон авч байгаа нь даамжирсаар л байна. Өнгөрсөн 4 жилд Баянгол
дүүргийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа С.Эрдэнийн хувийн компани мэт
байдалтай байлаа. Энэ талаар сэтгүүлч
Лунтангийн Болормаа агсаны нийтлэлүүдэд тодорхой харуулсан байдаг. Үнэндээ
Хандгайтад Эрдэнэ вангийн хот сүндэрлэж байна. Хэний мөнгөөр вэ?. Баянголчууд
Эрдэнэ вангаас төрийн үйлчилгээ хүртэх ёстой юу ?
Ороо нь
ороогоороо жороо нь жороогоороо гэдэгчлэн жинхэнэ шорон дамжиж хүмүүжсэн түүний
хүргэн Г.Энхболд гэгч ч мөн 2012-2016 онд дүүргийн орлогч хийгээд амжсан. Бас
энэ удаа дахиад л даварч сонгуульд дэвшиж цэвэр ариунаа гайхуулан оролцож явна.
Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын мөр бүхэн худал.
Мөн энэ удаагийн
сонгуульд АН ялалт байгуулвал УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Баянгол дүүргийн
засаг дарга болгоно гэсэн яриа гарсан. Иймэрхүү байдлаар албан тушаалын тохироо
эртнээс хийгдэж, бялуу хуваах ажиллагаа нь өнгө зүсээ өөрчилж эхэлсэнийг
харуулж байх тул идэхийн дон хүсэл нь хэвээрээ юм. Эцсийн дүндээ С.Эрдэнэ
вантантайгаа байх уу, солих уу гэдгийг Баянгол дүүргийн сонгогч иргэдийн мэргэн
сонголт л чухал болж үлдлээ.
А.Баярмаа
Зочин · 2016/10/20
erdene novshoo odoo boliochee ard tumen yadarch bna shuu dee
Модны хоёрт амьдарагч · 2016/10/18
Өвгөн минь манай энэ орчмын зам харгуй ямар гоё болсоныг харахгүй байгаа юм уу? 4 жилийн дотор их л ажил хийсэн шүү дээ, чиний л явдаг замыг засаж өгөхгүй бол муу хүн байдаг юм уу? тэнэг өвгөн чинь
БГД ийн иргэн · 2016/10/18
Хөөе үүнийг бичигч нусгайнуудаа... та нар БГД -т ажиллаж амьдраад үз дээ, тэгээд дараа нь ийм зүйлийг бичээ хөө, ялангуяа хуучны Харанхуй гээд нэршсэн гудамжинд амьдраад үз хөө
БОЛСОН ҮЙЛ · 2016/10/18
Оросоо, Намхайдорж өлсгөлөн зарласан гэж гүжирдээд нэг лам хүнийг цагдаа, эмч нартай хуйвалдаж нийлж 2015-12 р сарын 31 ний орой баривчилж эмнэлэгт хүргэсэн гашуун туршлагатай хүмүүс шүү энэ талаар мэдэх дуулсан хүмүүс БГД т бий. Бүтээн байгуулалт сайн ажил, Эрдэнэ Батбаатар. Гандангийн эрх мэдэл.. ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийн золиосонд нэг гэмгүй ламыг нийлж 8 жил дарамталж байгаа. АН ынхан орон нутагт сайн ажил хийснээрээ гарч ирэх естой. Харин жирийн иргэнийн амь нас.. эрүүл мэнд асуудал өмнө чинь дэлгээтэйг сануулая.
Zochin · 2016/10/18
Hiisen yumtai, heleh ugtei hund muu yum vrgelj dagdag yumaa. sanaa zovoltguiee Bayngoliihan AN-aa demjinee
Zolbooo · 2016/10/18
Маныхан болиочээ Ман ы гишүүд л юмаа бичээд бна шдээ.Үнэхээр Баянголд амьдраад юм хийгээгүй гэж бодож байгаа бол тэр юм хийж байгаа дүүрэгрүүгээ явахгүй юу
Зочин · 2016/10/18
Эрдэнэ биш чам шиг хог л зайлах хэрэгтэй байна даа.
Зочин · 2016/10/18
Үзээд өгий гэсэн ч тийм хүмүүс байхгүй юм даа. Харин Ганбаатар гэдэг МАН-ын тэнэг новш л найз нөхөд ах дүүсийн армиа оруулж ирж байна цаана чинь.
Зочин · 2016/10/18
МАН-ын улсаа худалдсан нөхдүүдийг бас зайлуулаач. Баяр Су Сү батболдууд энхболд Хүрэлсүх эрдэнэбат чойжилсүрэн гээд нилээн хөврөх юм байна даа.
Булгамаа · 2016/10/18
Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг яаж хийдэгийг яруу тодоор харуулсан хүмүүс. МАН гаруудаа юм сурч ав. Идэж уухаас өөр юу мэдэхийн та нар.
Зочин · 2016/10/18
МАН-ынхан үнэхээр сандарч байна даа. Та нар манай дүүргийг ямар болгосныг бид мартаагүй шүү. Баян-хог дүүрэг болгосон биздээ. Өөрсдөө цэвэр ариун юм шиг бүү аарх. Та нарын бузар булайг мэднэ шүү. Өнөөдөр манай дүүрэгт 2008-2012 онд Амгаланг засаг дарга байх үед ханхүү нь гэгдэж байсан нөхөр дэвшээд явж байна. 2008-2012 оны ДИТХ-ын дарга асан Дэмбэрэлдашийн нууц амраг гэгддэг 64 настай эмээ нэр дэвшээд явж л байна. Өөр өчнөөн хогийн юмнууд байж л байгаа шүү.
Irgen · 2016/10/18
Manai duuregt omno n baigaagvi ih buteen baiguulalt ornoj bn. Hiij bga negnee muulhaas oor yum medehgvi hvniig muulj l chadhiimdaa huurhiis. MANgaruudaa gj ...
Манлай · 2016/10/18
МАН БОЛ ЗҮГЭЭР Л ашиг хонжооны төлөө улсаа уландаа гишгэж чадах увиагүй новшнууд
dd · 2016/10/18
chi yj medej bgan BGD shig zam uulzaw buteen baiguulalt higej bga duurgiig bi law mdhgui ym bna ym hiij bga hun idhed yaadgiin ymar offshortnuud shig gadaadiin bankind awaachaad mongo hadagluultsan bish
naran · 2016/10/18
Ardchilsan nam ingej unaad baihad ingeed songogdoood garaad irnee gedeg unexeeer l yum xiisen hunii l shinj l dee, zamiin nohoi hutsaj jingiin tsuvaa yvdag jamtai iimerhuu yvgan gazar avahgui gutgelgiin shinjtei yrianuud yvj l baig bitii too amjilt, BGD-g jinhene jishig duureg bolgooroi
Зочин · 2016/10/18
МАН хүний хийсэн зүйл дээр шуналын сэтгэлээр ханддаг шдээ. Хийсэн бүтээсэн зүйлийг нь харлуулах гэж ядчихынмаа МАНгарууд. Тийм их сэтгэлтэй бсан юм бол сүүлийн 22 жилд БГД-ийг хөгжүүлчихгүй яасан юм бэ
Зочин · 2016/10/18
Улаанбаатар хотод БГД шиг шинэ бүтээн байгуулалт зам хайргуй уулзвар нтр янзлагдсан дүүрэг байна уу. хар даа та. Эрдэнэ хэзээ ч бусад гишүүд шиг нэр дэвших тойргоо сольж өөр газар өөр өөр юм ярьж яваагүй. унаж боссон ч нэг дүүрэгтээ үнэнч байсан. үнэнч байсныхаа төлөө бүтээн байгуулалт хийснийхээ төлөө, бас ахмад буурлууд хүүхэд багачуудруу юм хийснийхээ төлөө нам нь ингэж унаад байхад Баянголоосоо сонгогдож гарч ирсэн.
toogii · 2016/10/18
MAH bugd eruul uhaant bish
toogii · 2016/10/18
MAH uhetsgee emegteichuud huuhduudiin erhiig buzarlagch aril
toogii · 2016/10/18
odontuya MAH iin daraagiin aluurchin ym
Зочин · 2016/10/18
uneeen erdene yum hiij irsen hiihch baih odontuyag demjine ugaasaa
zochin · 2016/10/18
Erdene odoo bolih heregtei. Shunal ni dended bna da
Зочин · 2016/10/18
одоо ардчилсан намаас эрдэнэ эрдэнэбат з энхболд батүүл баттулга элбэгдорж сайханбилэг нөгөө офшорчин баярцогт нар зайлж бусад нь намынхаа ажлыг хийх хэрэгтэй эд нар гай болоод байна
БГД-ийн иргэн · 2016/10/18
Нийслэлийн төвийн томоохон Баянгол дүүргийг эзлэн энх тунх суугаа тэрээр дахиад ханасангүй Хан-Уул дүүрэг, бүр ч болоогүй Хандгайтад удахгүй цайз хэргэм бариад төрийн хамгаалалт нэхээд хэвтчиж магадгүй шуналын эзэн
Зочин · 2016/10/18
чи мал юмаа. хэнд юугаа шулуулаад байна. эргүү минь
Зочин · 2016/10/18
С.Одонтуяа гэдэг чинь даруухан царайлчихаад цаанаа шал худлаа банзал авгай шүү дээ
зочин · 2016/10/17
С,Эрдэнэ хандгайтад ахмадуудыг 2-3 хоногоор үнэгүй нэрийн дор амрааж 10 хоногоор мөнгийг нь даатгалаас авч хөлжсжн шүү дээ үүнийг болиулмаар юмаа
Зочин · 2016/10/17
Дүүрэг болгон дэлгүүртэй, дэлгүүрийн даргаас л дээр. ЭРДЭНЭ г дэмжиж байна. Бусад дүүргийнхэн юм хийсэнд нь атаархаж үхдгийшдээ!
ЗОЧИН · 2016/10/17
БИ БГД-ИЙН ИРГЭН Л ДЭЭ. ЭРДЭНЭД МУУ ЮМ БАЙХЫН ХАЖУУГААР САЙН ЮМ БАС БАЙНАА.БГД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ГЭЭД БАС БАРЬЖ БАЙГУУЛСАН ЗҮЙЛ БНА. УРЬД НЬ ЯМАРЧ ИХ-ЫН ГИШҮҮН ИЙМ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГААГҮЙ УЧРААС ЭРДЭНИЙГ ДЭМЖИЖ ИРСЭН, ДЭМЖСЭЭРЧ БАЙХ БОЛНО.АМГАЛАН АВГАЙ БГД-Г ЯМАР АЙМШИГТАЙ БОЛГОСОН БИЛЭЭ.ТЭРНЭЭС АРАЙ ДЭЭР БАЙХ. ОДОНТУЯА.ЮМ ХИЙДЭГ ХҮН ХЭРЭГТЭЙ, ТҮҮНЭЭС БИШ АРД ОЛОНД ЯМАР НАМ НЬ ХАМААГҮЙ ШҮҮ ДЭЭ.
иргэн · 2016/10/17
Засаг даргыг шууд Эрдэнээ томилох нь БГД-ийн иргэдийг доромжилсон хэрэг бус уу. Засаг даргыг плакатаар томилдог жишгийг Одонтуяа гэдэг авгай тогтоож байгаа юм уу.
сонгогч · 2016/10/17
юун эрдэнээ, одоо болий доо
Зочин · 2016/10/17
хулгайч эрдэнээг гэр бүлээр нь шалгах хэрэгтэй_ цагаандаа гарсан дээрэмчин...
БГД-ийн өндөр настан Жамъянжав · 2016/10/17
Одоо Эрдэнэ гэдэг хүний хамаатан садан, жолооч, бие хамгаалагч гэсэн хүмүүсийг сонгомооргүй байна. Хороололын модны хоёрын зам дагуу явган хүний зам тавиулах гэж 4 жил явлаа. Юу ч шийдэж өгөхгүй юмаа. Хүүхэд настангууд машин зам дагаж алхаад аваар осолд орж дууслаа. Энэ иргэдийн хурлаас ч олигтой зүйл болохгүй нь. Өөр сонголт хиймэар байна ш дээ
Amerikaas · 2016/10/17
Setguulch mash zuv sedev hunduj bichsen bn. Erdenee gej nuhur odoo bolimoor yumaa. Yasan shunaltai yum be. Odoo ene vangaasaa salah heregtei sh dee Bayangolchuudaa. Honotsiin setgeleer handaj duuslaash dee.
Зочин · 2016/10/17
МАН-д л өгөхөөс өөр сонголт алга. алийн болгон гахай нарыг тэжээх юм бэ?
Зочин · 2016/10/17
САНАА ЗОВОЛТГҮЙ ДЭЭ АНААС ХЯЛГАС Ч ГАРАХГҮЙ
bgd · 2016/10/17
zuv Erdenee am ni ........ bolson MAN hiij chadaaguig chi hiisen demjij bn
Зочин · 2016/10/17
УИХ-ын гишүүн С Эрдэнэ шиг ийм хүн манай төр энэ дүүрэгт ихийг хийх эрмэлзэлтэй хамгийн сайн менежменттэй хүн муулавч улам сайн нь тодрох ард түмэнд хэрэгтй хүн дэмжиж байна
Зочин · 2016/10/17
medexgui. songuuli boloogui bxd odontuyag zasag dargaar songoxoor bolloo geed l baaxan sambar xadchixsan bsn.
zocin · 2016/10/17
naad erdene cini harin ajil hiideg bauan gold setgeltei hun shuu idej uusan c hemjeegee meddeg hun
зочин · 2016/10/17
Баянголчуудаа одоо энэ Эрдэнэ гэх шуналын тулмаас салах болсон байх шүү.Энэ ханаж цаддаггүй гахай төрөөс зайлбал мөн ч их хэрэгтэй байнадаа