Монгол Улсын Засгийн газрын 2012 оны  70 дугаар тогтоолоор “Хүний хөгжил сан”-гаас хүүхдийн мөнгийг олгох тухай баталсан.
Харин улс орны эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан энэ жил УИХ-аас 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолын дагуу 0-18 насны хүүхдүүдэд амьжиргааны төвшнөөс хамааран хоёр өөр зохицуулалтаар мөнгийг нь олгохоор болсон.
 
Өөрөөр хэлбэл, өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны төвшний 502, 567 гэсэн босго онооноос доогуур оноотой 660 мянган хүүхдэд мөнгийг нь хуучин жишгийн дагуу  бэлнээр олгоно. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдийн мөнгийг 2019 онд олгохоор болсон. Хэрвээ босго оноо нь 502, 566-оос дээш бол 2019 онд хүүхдийн мөнгөө авна гэсэн үг. 

Таны хүүхэд 20 000 төгрөгийн босгонд багтсан эсэхийг ЭНД ДАРЖ шалгана уу.