Орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм.


Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 11:30 цагт Орос 3 дугаар сургууль дээр саналаа өгнө. Мөн УИХ-ын дарга М.Энхболд  14:00 цагт Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгөх юм.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12:30 цагт Дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгнө.