Ц.Элбэгдорж: Иргэдэд хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байна
2016/10/19
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт Монгол-Оросын хамтарсан III сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Тэрбээр “Энэ удаагийн сонгууль иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна. Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Бүгдэд нь амжилт хүсье” гэлээ.
бгд- иргэн. · 2016/10/19
уул нь иргэдэд туслана гэж уихг- хот дүүргийн ихт- болдог юм. гэвч сонгуулийн дараа сураггүй болно. иргэд уулзах, санал хүсэлт тавихад зугатна. 26 жил дампуурлаа шүү дээ.