Дүүрэг,  сумын  ИТХ-ын сонгуулийн  санал хураалт 22:00 цагт дууслаа.  Нийслэлийн  сонгуулийн хорооноос  ирцийн мэдээг нэгтгэж байгаа бөгөөд нэгтгэсний дараа мэдээллийг өгөх юм байна. Одоогоор нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ирц хангалтгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал Чингэлтэй дүүрэг 19 хороотойгоос 4-5 хорооны ирц бүрдсэн, бусад хорооны ирц бүрдээгүй гэв. Тэгэхээр ирц бүрдээгүй хэсэгт дахин санал хураалт явуулна. Дахин санал хураалт 2016-10-29-нд болох юм.

Бид нийслэлийн сонгуулийн хорооны ирцийн мэдээллийг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа