Орон нутаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль энэ сарын 19 нд болсон ч ихэнх тойрогт ирц хүрээгүй учир нэмэлт санал хураалтыг өчигдөр явуулж билээ. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд АН Баянгол, Баян-Зүрх, Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан бол МАН бусад зургаан дүүрэгт ялалт байгуулсан байна. 


Тодруулбал Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал авсан бол, Баян-Зүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19, Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ.  

 

Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39. Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал, Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал, Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал, Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал, Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал авч иргэдийн итгэлийг хүлээв.