Сэрэмжлүүлэг: Осол гаргасан жолооч хэргийн газрыг орхин зугтжээ
2016/10/25
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 0. Зам тээврийн осолд сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: БЗД-ийн нутаг
Доржийн гудамж, БХИС-ийн баруун хойд уулзварт марк улсын дугаар тодорхойгүй
авто машины жолооч нь T.Prius маркийн Д жолоочтой
авто машиныг мөргөж, жолооч 27 настай эмэгтэй Д гэмтээн хэргийн газрыг орхиж
явсан.
Зам
тээврийн осол хэрэг нь анхаарал болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам
тээврийн осол хэрэг үйлдсэн жолооч нар нь айж сандарсандаа, хууль дүрмийн
мэдлэг хангалтгүй, санаатайгаар осол хэргийн газрыг орхиж явах, зугатах
тохиолдол гаргасаар байдаг.
МУ-ын Эрүүгийн хуулийн: 216
дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй
байх, зугтаах
216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх,
осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ
биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар
хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар
хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан
бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар
хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял
шийтгэнэ гэж заасан байдаг. Жолооч та бүхэн хууль дүрмээ биелүүлэн анхаарал
болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Цас орж хальтиргаа гулгаа
үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын
нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн
хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд
оролцохыг зөвлөж байна. Орон нутагт
баруун хойд чиглэл Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэл
Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр хүртэлх
чиглэлийн замууд халтиргаатай зам тээврийн осол гарч болзошгүй байгаа тул дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа
гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ. Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид,
жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа
өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр
зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын
хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна