Эрдэнэт үйлдврийн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар боллоо
2016/10/25
Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдлаа.
Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Орхон, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Ням-Осор, ТУЗ-ийн дарга У.Бямбаүрэн нар оролцсон.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, О.Баасанхүү, М.Оюунчимэг гишүүд асуулт асуусан.
Асуулт хариултын дараагаар Ж.Батзандан, Ө.Энхтүвшин, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, С.Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Ганболд, Ц.Нямдорж гишүүд саналаа хэлсэн.
Үүний дараагаар дүгнэлттэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасан. Олонхоороо ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнээр өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тоймыг бид маргааш хүргэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/10/25
zov vum bna