Г.Мөнхбаяр сайдын санал "Монголбанк"-ийг барьц алдуулав уу
2016/10/28
-Энэ удаад хашир, туршлагатай улстөрчдийн нэг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын овжин зан ажлаа аваад удаагүй байгаа, салбараа "мэдэхгүй" Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг барьц алдуулсан ч байж мэдэх дүр зураг харагдаж байна-
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар хоёр хоногийн өмнө уулзахдаа урд нь огт яригдаж байгаагүй сэдвийг хөндсөн нь иргэд гэхээсээ илүүтэй барилгын салбар болон банк санхүүгийн байгууллагын хооронд чимээгүй "дайн"-ыг зарлав бололтой. Хэдийгээр тэдний уулзсан зорилго нэг үзүүрт чиглэж байсан ч ярилцсан сэдэв нь барилгын салбарт ашигтай ч банкуудад эрсдэлтэй байж мэдэх дүр зураг харагдаж эхэллээ.
Тухайн үед үүнийгээ тооцоолоогүй барьц "алдсан" Монголбанкны зүгээс өчигдөр ийм тайлбарыг өгч байна. Тэд "Ипотекийн найман хувийн зээлийг удахгүй үргэлжлүүлнэ. Гэхдээ таван хувьд оруулах боломжгүй. Санхүүгийн эх үүсвэр ч байхгүй. Харин өнөөдөр мөрдөж байгаа журамд орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг зээлээр хангах боломжгүй. Хэрэв ингэхийн бол зээлдэгчийг давхар зээлийн дарамтад оруулах эрсдэлтэй. Тодруулбал, тухайн иргэн урьдчилгаа 30 хувиа зээлээр авна. Тэгсэн хэрнээ үлдсэн 70 хувиа ипотекийн зээлд хамрагдах болчихоор 100 хувь зээл болно. Гэтэл иргэдийн орлого ямар байгаа билээ. Зээлээ төлж чадахгүй болно. Хэрэв зээл төлөгдөхгүй болчихвол чанаргүй зээл нэмэгдэнэ. Санхүүгийн тогтвортой байдал доголдох зэрэг олон эрсдэлтэй" гэх тайлбарыг өгч байгаа бол Барилга, хот байгуулалтын яам ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй ч зарим эх сурвалжийн мэдээлснээр Монголбанкнаас эсрэг байр суурьтай байгаа аж. Тэгэхээр энэ удаад хашир, туршлагатай улстөрчдийн нэг болох Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр овжин зангаа ашиглаж ажлаа аваад удаагүй байгаа, салбараа "мэдэхгүй" Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг барьц алдуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм.
Эх сурвалж:
zochin · 2016/10/28
urd avsan 8% 5% hezee bolgoh gej bnaa yast melhii shig l baih yuma envvnd chin sanhvvjilt yamar hamaa bnaa