АН: Ж.Мөнхбат хариуцлагагүй мэдэгдлийг олон нийтийн хэрэгслээр цацлаа
2016/10/28
УИХ дахь АН-ын бүлэг мэдэдэл гаргалаа. Өчигдөр Засгийн газрын сайдууд 100 хоногт хийсэн ажлаа тайлагнасан. Энэ үеэр манай сэтгүүлч А.Баярмаа "Засгийн газрын бүх гишүүдээс асуумаар байна. Зардал хэмнэх үүднээс та бүхэн ядаж гар утас болон бензины зардлаа хасуулж чадах уу? ХОМ-ийг харахад бүгд боломжтой харагдаж байсан" гэж асуусан юм. Уг асуултал ЗГХЭГ-ын дарга болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар хариулсан. Ж.Мөнхбатын хариулттай холбоотойгоор АН-ын бүлгээс мэдэгдэл гаргасан байна. Ингээд АН-ын бүлгийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Ардын намын мэргэжлийн гэх “Мэргэжлийн бус” Засгийн газрын 100 хоногийн ажлынхаа талаар хийсэн хэвлэлийн хурал дээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрын гишүүд зарим нэг зардлаасаа татгалзах санал оруулсан боловч харамсалтай нь УИХ дээр Ардын нам ард түмнийхээ цалин тэтгэврийг хасч, танаж эхэллээ гэж сөрөг хүчин улстөржүүлсэн тул уг санал буцсан” гэх хариуцлагагүй мэдэгдлийг олон нийтийн хэрэгслээр цацлаа.
“Мэргэжлийн бус” Засгийн газрын2016 оны 08 дугаар сарын 23-нд 8 төрлийн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулах, тэднийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 1-12 сар хүртэл багасгах, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид олгож байсан 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг 3 сар болгох, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох, Хүүхэд хамгаалах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулийн үйлчлэлийг хойшлуулах, хүчингүй болгох, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэг, гадаадын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлгээр сургаж байсан тогтолцоог хүчингүй болгох хуулийн төслүүдийг өргөн барьсан.
Гэвч төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн нийт 40 гаруй хуулиас 70 гаруй хувь нь нийгмийн бухимдал, сөрөг хүчний шаардлага, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч УИХ-ын гишүүдийн олонхийн шийдвэрээр хууль санаачлагчид буцсаныг монголын ард түмэн мэдэж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах асуудлыг дэмжиж байсан төдийгүй 16 дэд сайдын орон тоог хасч Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан, одоо ч энэ шаардлагыг тавьсаар байгаа болно.
Өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ сөрөг хүчнээс болсон мэтээр тайлбарлаж, ард түмэндээ амласан амлалтаасаа буцсан бодит үнэнээ нуун хайцаалах гэсэн увайгүй оролдлогоо зогсоох нь зүйтэй гэж МАН-ын Засгийн газарт хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Zochin · 2016/10/29
Unen ug helsen hund ushirhuud bh shaardlagagui. Bid sohor dulii bish shuu.
Мийгаа · 2016/10/28
Мөнхбат үнэн хэлсэн. АН-ын нөхдүүд юу гэж ярьж байсныг бид телевизээр бүгд сонссон. Бүхий л асуудлыг эсэргүүцээд байцгаасан шүү дээ. Харин сүүлийн үед өмнөх ЗГ-ын олон "НО" дэлгэгдээд тэд арай дуу нь суларч байх шиг. Эрдэнэбат гэгч нөхөр бүр үзэгдэхээ ч больжээ. Ард түмэн бүх шат шатанд нь дүнгий нь тавиад байгаа учир эрхбиш "гялаангүй" тэнэгүүд биш болохоороо ойлгоцгоож байгаа юм шиг байна. Сонгуулиудаар олон түмний тавьсан дүн танай намын үнэн дүр төрхийг шууд хэлээд өгчихлөө. Дэмий улс төржихөөсөө өмнө намаа янзал. Ядаж албан ёсны дарга, ЕНБД-тай бол. Үзэл баримтлал, дүрэм, хөтөлбөрөө шинэчил. Фракцуудаа устга. Хариуцлага алдаж улс орныг маань сүйрлийн ирмэг дээр аваачсан нөхөдтэйгээ хариуцлага тооцоод нийтэд зарла. Өөрөөр хэлбэл алдаагаа дүгнэж ард түмэнд ил тод мэдээл.
Зочин · 2016/10/28
Мөнхбат гэж худлаа хуурамч царайтай зальтай реклам царайлсан нөхөр байна лээ яг улс орноо бодож харагдаач худлаа ярьсан нөхөр нүдэн дээр ил байна
зочин · 2016/10/28
Мөнхбат үнэнийг л хэлсэн байна шүү дээ.АН-хан цалин бууруулах гэлээ гээд л сүйд болоод байсан биз дээ.2,5 сая төгрөгнөөс дээш цалинтай хүмүүсээс татвар нэмж авах гэсэн чинь татвар нэмлээ гээд уйлан донгодоод байсан биз дээ