АН-ынхны хүлээс задарч, тэсэрч эхлэв үү?
2016/11/02
Ардчилсан нам хоёр сонгууль дараалан навс ялагдаж, үндсэндээ Ардын намд арчигдаж байна. Ардын намынхан засгийн эрх авснаасаа хойш 100 хоногт хийсэн, бүтээсэн гавьтай ажил ч үгүй суугааг олон нийт онцолж шүүмжилж байгаа хэрнээ л энэ намд саналаа өгч, ялуулж байгаа нь Ардчилсан намынханд нэгийг бодогдуулж байгаа бололтой.
Нам нь асар хүнд байдалд орчихоод байхад генсек асан, генсекийн үүрэг гүйцэтгэгч нь намын даргаа ҮЗХ-ны хурлаар ч томилохгүй, Их хурлаараа ч томилохгүй хэмээн хэвлэлд хээв нэг ярилцлага өгч суугааг, УИХ-ын сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн гэгдээд байгаа З.Энхболд дарга нь үнэн чанартаа намаа одоог хэр сүүдрээс удирдсаар байгааг мэдэж авсан шинэчлэл мөрөөдсөн жирийн гишүүд нь нүд, чихэндээ ч итгээгүй бизээ.
Тэгвэл АН-ын даргын албан тушаалын төлөө өрсөлдөнө, энэ намыг шинэчилж өөрчилнө гэдгээ хэдийнэ зарлачихаад байгаа, эхнээсээ үйл ажиллагааныхаа чиг шугамыг хэвлэлүүдээр танилцуулж эхэлсэн П.Цагаан, өчигдөрхөн мөн л намын даргын төлөө өрсөлдөнө гэдгээ шулуухан зарлаад буй Л.Гантөмөр нарын үгнээс ажихад лав намын гишүүд нь тэсэж тэвчихээ больж, цөөн хэдэн удирдлагынхаа гарт бүх эрх мэдлээ хумигдуулсан хүлээс нь задарч эхэлсэн бололтой. П.Цагаан “Чадамжгүй болсон Үндэсний Зөвлөлдөх хороог татан буулгаж, АН-ыг эрс шинэчилмээр байна гэж намын гишүүд маань ярьж байна. АН хэдэн хүнд барьцаалагдчихсан, гар, хөлөө тушуулчихсан юм шиг харагдаж байна гэж шүүмжилж байна.
Манай намын жирийн гишүүд фракцын толгойлогч нараас илүү намынхаа, улс орныхоо хувь заяанд санаа зовж байгаа нь мэдрэгдсэн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Хөвсгөл аймгийн Ардчилсан намд ч хэд хэдэн фракц байсан. Харин сонгуулийн дараа гишүүд хоорондоо ярилцаад, олон нийтийн дэмжлэг авч чадсан хүнээ л намын дарга болгоё гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн нь сайхан санагдсан. Гэтэл манай төв намд ямар ч ахиц, дэвшил алга, эрүүл саруул хэлэлцүүлэг ч алга. Юу хийх гээд байгаа нь ч ойлгомжгүй. Хүчилтөрөгчийн дутагдалд орчихсон, ой санамж нь сааталд орчихсон, ухаан балартсан хүн шиг л байна. Хүний тархи хүчилтөрөгчийн дутагдалд ороод байвал санах ойгүй болж, хамгийн хайртай дотны хүнээ ч танихаа больдог алцгеймерийн өвчин гэж айхтар өвчин бий. Ардчилсан намд өнөөдөр хүчилтөрөгч хэрэгтэй болсон байна. Саяхан манай Ардчилсан намын партизан сахал Батчулуун “Манай нам муудаж өмхийрсөн тогтоол ус шиг болсон байна” гэж шүүмжилж байна лээ. Энэ хэвээрээ цааш сажилбал улам л илжирч ялзарна гэдгийг жирийн гишүүд ойлгож, ярьж, сануулж, шинэчлэлээ даруй хийхийг шаардаж байна. Тэднийгээ сонсох хэрэгтэй, тэдний дуу хоолойг хүндлэх хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй” хэмээн ярилцлагадаа онцолж байна. Түүний онцлоод байгаа төв намд нь хэн хэн өндөр байр суурь эзэлж, суучихаад байгааг олон түмэн андахгүй сайн мэднэ.
П.Цагаан АН-д хүчилтөрөгч дутагдаж байгааг ийнхүү онцолсон бол Л.Гантөмөр дарга болоод төрчихсөн юм шиг байрнаасаа хөдлөх дургүй тэр хүмүүс одоо больчих хэрэгтэй хэмээн хатуухан хэлжээ. Л.Гантөмөр “Яг үнэндээ бол Ардчилсан намыг шинэчлэх хүсэлгүй, шинэчлэлийг хүсэхгүй байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс л больчих хэрэгтэй. Ардчилсан намыг өмчилчихсөн, ардчиллыг өмчилчихсөн хүмүүс ч бий. Бүгд л харж байна. Дарга болоод төрчихсөн юм шиг байрнаасаа хөдлөх дургүй тийм хүмүүс одоо больчих хэрэгтэй. Ардчилсан намыг гишүүдэд нь өгөх хэрэгтэй. Тэгвэл Ардчилсан намын шинэчлэл хурдан явна. Эсэргүүцээд яваад байвал удаан явагдана. Гэхдээ, тэд яаж ч саад болсон бай Ардчилсан нам шинэчлэгдэнэ” хэмээжээ. Л.Гантөмөр “дарга болоод төрчихсөн юм шиг” гэсэн үгээрээ хэнийг дайруулсан нь ч тодорхой. Мөн тэрбээр “Оюуны эрх чөлөөг дэмжигч хэн боловч АН-ын шинэчлэл, намын лидерийг сонгох үйл хэрэгт оролцох эрхтэй. Оролцуулах боломжийг ч бүрдүүлэх хэрэгтэй. Зөв Монгол Улсын, зөв хөгжлийн төлөө байдаг, байхыг хүсч байгаа хүн болгоныг оролцуулъя. Оролцуулахын тулд төвөгтэй юм байхгүй. Оролцуулна гэсэн шийдвэрээ л гаргах хэрэгтэй. Харин ямар хэлбэрээр оролцуулах нь дараагийн асуудал. Ямар ч байсан нийт гишүүдийн, нийт дэмжигчдийн, Ардчилсан намд санаа зовж байгаа нийт хүмүүсийн оролцоотойгоор л манай нам шинэчлэгдэж чадна” гээд АН-ыг З.Энхболдгүйгээр, Н.Алтанхуяггүйгээр, Э.Бат-Үүлгүйгээр, Х.Баттулгагүйгээр шинэчилж чадна. Шинэчлэхийн төлөө бүгд яв. Садаа битгий бол л гээд байна. Одоо ҮЗХ-г хуралдуулахгүй суугаад л байна шүү дээ. Та нар чадахгүй бол би шинэчилье гэсэн залуус ч байна, ахмадууд ч байна. Тэр хүмүүст бүгдэд нь хаалгаа нээ” хэмээсэн байна. Ийнхүү Ардчилсан намыг шинэчлэхээр амлаж, намын даргын төлөөх марафонд өрсөлдөнө гэдгээ зарлачихсан улстөрчид жирийн гишүүдээ төлөөлөн хүчтэйхэн дуугарч эхэллээ. Тэд дарга болоод төрчихсөн юм шиг улстөрчдөө яв л гэж байна. Явах эсэхийг бид удахгүй харна.
Эх сурвалж:
Tsogoo · 2016/11/03
Zalyychyydaa demjij oorsdoo ogtsor
Зочин · 2016/11/03
cagaan gej huniig zailuul huuheldei
Зочин · 2016/11/03
Enhbold darga hairan hun namaa lagduulsan huniig muulaal muuhai aashtai uurtai huniig eeuurhii ehner ni uuruu eretei hun shig huuhen baisan ee huurhii ee huurhii
Зочин · 2016/11/03
ан гэж нам ардчилал гэдэг нэрэндээ л явж байгаа яг дотор нь амиа бодсон хувалзнуудын бөөгнөрөл тийм болхоор хэзээ ч төр бариж чадваргүй хүмүүсийн цуглаан
Зочин · 2016/11/02
ЗӨВ
зохион · 2016/11/02
ардчилсан намынхан зөвхөн улаанбаатарт ажилаа хийдгээ болимоор юм орон нутагт үнэхээр хүчгүй шүүдээ иймээс орон нутгаасаа эхлээд шал өөр зохион байгуулалттай итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй батүүл энхболд баттулга эрдэнэчимэг энэ тэр гэсэн хөгийн юмнуудаас шал өөрөөр сэтгэж ажиллах залуус ахмадуудаар намаа удирдуулж зохион байгуулаач
содном · 2016/11/02
ҮЗХ-г хамгийн түрүүнд татан буулгаж шинээр байгуулах,даргад нэр дэвшигчдийг гишүүд дэмжигчдийнхээ дунд нээлттэй санал асуулга явуулж,их хурлаараа сонгох хэрэгтэй.ҮЗХ-гоор даргыг томилох юм бол шинэчилэл яриад ч хэрэггүй.90-д оны шинэ,хуучны зөрчилдөөнийг наад муу хэлүүлээд байгаа Бат-Үүл гээд нөхөр чинь,тайван замаар шийдэгдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм шүү.Одоо АН-д түүн шиг зохицуулж чадах хүнийг л олж даргад дэвшүүлээрэй. Энэ олон фракц,ЭЗ,УТ-ийн бүлэглэлүүдийг зохицуулах их хэцүү гэдгийг даргад нэр дэвшигчид анхаарч байхад илүүдэхгүйдээ.