Өнгөрсөн даваа гарагийн өглөө 59 настай Монгол эмэгтэй харийн нутагт мэсний шархтай нас барсан байдалтай олджээ.

 

Тодруулбал, тус эмэгтэй Парисын Сэйнэ Сэйнт Дэнист оршин суудаг байжээ. Улмаар хэргийн газарт эмэгтэйн гэр бүлийн хүн 45 настай Монгол эрэгтэй хүзүү, бугуйн тус газраа хутгалуулсан байдалтай байсан байна.

 

Тэрээр даваа гарагийн өглөө хөршөөсөө тусламж гуйснаар хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаа нар ирэхэд өрөөний тавилгууд цус, ялгадасны ул мөр байсан бөгөөд хохирогч эмэгтэй газар хэвтсэн байжээ. Хохирогч халдлагад өртсөн, эсвэл нөхөр нь эхнэрээ хороогоод хохирогч мэт дүр эсгэж байгаа эсэхийг шалгаж байгаа аж.