Тэд “үхдэл” шиг амьдарч байна, тэдэнд төрийн зөв хайр халамж хэрэгтэй
2016/11/07
Нийслэл хот 1400000 орчим хүн амтай. Хүйтний эрч улам чангарч байна. Нэг үгээр бид бие биенээсээ хамааралтай Их хотын иргэд. Хэнбугай ч иргэнийхээ үүргийг биелүүлж өвдсөн зовсон, тусламж хэрэгтэй болсон нэгэнд туслах учиртай.
Хүн чанар, хүн ёсонд ч ийм учиртай байх. Гэтэл одоогийн иргэд тэнэгдүү эсвэл бүүр хайнга болж. Хажууд нь хүн үхэж байхад ч тоохгүй болж. Харваад гудамжинд хэвтэх хүний дээгүүр гишгих шахам гарахаас та яав гээд очих сэтгэлтэн алга. Нэг үгээр хажууд нь хүн үхэж байхад, амь тэмцэж байхад үл тоомсорлох юм. Энэ хувь хүний ардчилал уу эсвэл амиа бодсон тэнэгрэл үү?
Бидний амьдралд өдөр тутам тааралдах амьдралдаа алдсан, ядуугийн зовлон туулж яваа нэгнийгээ хүн байгаа чинээд үл анзаарна. Шил лааз түүж хэнд ч гай болохгүй амьдарч байгаа "дуугай" иргэд. Архинд донтох өвчнөөсөө болоод гэр оронгүй, үр хүүхэдгүй болж траншейныхан гэсэн нэр зүүсэн нөхдүүд. Тэд энэ төрийн золиос уу? Тэднийг төр халамжлахаас өөр аргагүй. Ямар ч байсан муу ч сайн ч Монгол улсын иргэн. Хүний тавиланг олж төрсөн төрөл нэгтнүүд. Хөөрхийс амьдралын хүнд бэрхийг туулж чадалгүй архин далайд живсэн зөөлөн сэтгэлтэнгүүд.
МАН-ын бодлого ерөнхийдөө халамжруу чиглэсэн байдаг. Харин тэдэнд өнөөдрийн хэдэн төгрөгний халамж гэхээс илүү төрийн том аппарат хэрэгтэй байна.
Нэг үгээр тэднийг халуун дулаан байраар хангаж сэтгэл засал, донтох өвчний эсрэг цогц үйлчилгээ үзүүлэн "өөд нь татаж” авах хэрэгтэй байна. Ерөнхийдөө архинд донтох өвчтэй болсон эдгээр иргэдийг "засаж, залруулж” жинхэнэ иргэн болгож яагаад болохгүй гэж. Архины хамааралгүй болохоор нь мужаан, гар урлал, төмөр урлал гэх мэт Монголд хэрэгцээтэй ч боловсон хүчин нь хангалтгүй байдаг чиглэлээр бүрэн сургаж, өөрсдийнх нь бүтээлээр хэрэглээг нь хангаж амьдруулж болох л санагдах юм. Тэдэнд хүн ёсоор хандаад нэг үзье л дээ.
Танихгүй шахуу өнгөрсөн, гишгих шахуу зөрсөн хүмүүсийн хэрэгцээтэй зүйлсийг хийлгэдэг төрийн мэдлийн томоохон халамжийн сургууль байгуулбал ямар вэ? Тэндээ хагас цэрэгжилтийн байдалтай, эмх цэгцтэй, хатуу гараар хүмүүжүүлбэл гарах гарцгүй жинхэнэ "төрд хэрэгтэй зайран” болно. Мэдээж тэнд тэднийг хүчээр эмчилж бас сургана. Дараа нь сурсан зүйлээ худалдаж орлоготой болоод ирэхэд нь ажлын байранд зуучлах, хувиараа бизнес хийх нөхцлийг нь бүрдүүлбэл яах бол. Хятадаас оруулж ирдэг маш үнэтэй, тансаг тавилгуудыг тэднээр хийлгэе л дээ. Хямд бас үндэсний үйлдвэрлэл гэсэн үг. Тэд ч орлготой болно. Үүндээ урамшина, нэг үгээр дахин төрсөн юм шиг л санагдана. Төрд мартагдсан иргэд биш төрийн жинхэнэ халамжинд зөв замдаа орсон иргэд болон хувирна. Үнэндээ архинд донтож, гудамжинд явж байгаа иргэдийн ихэнх нь Соц нийгмийн үлдэгдэлүүд бий. Тэд боловсролтой, гадаад дотоодод төгссөн, онгирч архи уусны үр төлөөсийг эдэлж яваа "дуугүй” иргэд шүү дээ. Өнөөдөр төр тэдэнд архины мөнгийг нь олгох биш ирээдүйг нь засдаг гүүр нь байя.
Үндэстэн агентлаг
Батаа · 2016/11/08
одоо яалтай билээ
МАН ЗҮТГЭНЭ · 2016/11/07
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
1 · 2016/11/07
халамж нэртэй архины мөнгөнөөс хөдөлмөр хүнийг хүн болгоно ажлын байр хэрэгэтэй