Н.Aлтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хоригложээ
2016/11/07
Энэ сарын 5-ны өдөр ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчихоор Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийн байгууллагынхан саатуулсан гэх мэдээлэл байна.
Э.Сэлэнгэд Прокурорын байгууллагаас хилийн хориг тавьсан байсан гэх ба хөөрөхөд бэлэн болсон онгоцыг саатуулж түүнийг онгоцноос буулгасан байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын эх сурвалжаас тодруулбал “Мөрдөх албаныхан орон нутагт ажилтай байгаа тул нарийн зүйл хэлж мэдэхгүй байна. Манайд энэ талаар мэдээдэл одоогоор байхгүй байна. Хилийн хоригийг зөвхөн манай байгууллагаас биш Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоож болдог. Мөн өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно. Гэхдээ заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавина гэж ойлгож болохгүй” гэлээ.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, ямартай ч Э.Сэлэнгийг монгол улсын хилээр гарахыг хориглоод байгаа нь үнэн гэх ба энэхүү үйл явдал болохоос яг хоёр жилийн өмнө буюу 2014 оны 11-р сарын 5-ны өдөр ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаасаа огцорч байсан мөн өдөртэй давхцаж байгааг улс төрийн ямар нэг зорилготой гэж харах хүн ч байна.
zochin · 2016/11/07
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500,11500,16500төг болж хямдарч байна.Мөн Солонгосын 4мм зузаантай цонхны тусгаарлагч материал ирсэн.Үнэ: 1боодол нь/5м урт*1м өр/ 35000төг.Та бүхэн/ Youtube амьдралын жор-Вакум цонхны дулаан алдалт/ гэж орж үзээрэй.Орос тех.Гермес төв С-13.Утас:95000020,95050020
Зочин · 2016/11/07
Bohir uls tur
irgen · 2016/11/07
estoi l neg bayan hun shig tarvalzaj bsan bmadaa ene tomchuid luivarchid shunaltai humuisiig uhehdee ene laigaa yanaa
иргэн · 2016/11/07
Хорвоо гэж яас ч хэцүү юм дээ эрх мэдэлтэн бүгд гэр бүлээрэй хулгайч, луйварчин болцон юм уу? хэсэг хугацааны даргаа эрдэнэбат сайдыг бас шалгах уу