Архины хордлогын улмаас нас баржээ
2016/11/08
Өчигдөр нэг иргэн ХУД-ын нэгдсэн эмнэлэгт нас барсан байна. Тодруулбал, ХУД-10 хороонд суух Э /эр.37н/ нь 11-р сарын 07-ны 06:00 цагийн үед гэрээсээ /ЯТТ/ 103-аар архины гүн хордлоготой хүргэгдэн ирсэн байна. Тэрээр өчигдөр хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан бөгөөд хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэт шалгаж байна.