Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2016 оны 11 дүгээр сар 16-ны өдөр “Нийслэл хот, томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хуралдахтай холбогдуулан нэн тэргүүнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг авах гэнэ.

 

  1. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулах

Агаарын бохирдлыг буруулах улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах зорилго бүхий "ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР" -ийг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус хөтөлбөр нь 2016 оноор дуусгавар болно.

Агаар хамгаалах талаар хөтөлбөр гарган хэрэгжилтийг зохион байгуулах эрх нь Агаарын тухай хуулиар Засгийн газрын бүрэн эрхэд хамаарагдах юм. Мөн нөгөөтэйгүүр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ" гэж заасан нь энэхүү хөтөбөрийг боловсруулан гаргаж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна.

  1. Сайжруулсан түлшинд олгох татаас, түүнийг борлуулах, хадгалах зардлыг шийдвэрлэх

Гэр хорооллоос үүүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэдэг хэдий ч сайжруулсан түлшинд олгох татаасыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо цаг алдалгүй шийдвэр гаргаж чаддаггүйгээс өргөн далайцтай шийдвэрлэлгүй өнөөг хүрсэн.( Сайжруулсан түлш хэрэглэснээр гэр хорооллын өрхийн галлагаанаас үүдэлтэй агаарын бохирдол буюу тоосонцор 80-90 хүртэл хувиар бууруулах бололцоотой.) Шаардагдах санхүүжилт: 2016-2017 оны халаалтын улиралд сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийн нийлүүлэх түлшний хэмжээнд үндэслэн 20136 өрхийг сайжруулсан түлшээр хангах гэж үзэж байна.

 

 

  1. Нийтийн тээврийн том оврын 50 хуучин автобусанд тортогжилт бууруулах (РРР) төхөөрөмж суурилуулах.

Хүрэх үр дүн: Нэгж автобуснаас ялгарах агаар бохирдуулагч бодисыг (тортог) 80 хүртэл хувиар бууруулна.

Үндэслэл:

Нийслэлийн нийтийн тээвэрт 1300 орчим автобус хөдөлгөөнд оролцдог бөгөөд төв замын дагуух агаар бохирдуулагч тоосонцрын 80 хувийг дангаар эзэлдэг. 2015 оны байдлаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр 70 автобусны парк шинэчлэл хийгдсэн, мөн МАН-ын 2016-2020 оны хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт 400 хүртэлх нийтийн тээврийн автобусыг байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр (эко автобус, тролөйбус г.м.) парк шинэчлэл хийнэ гэж заасан.

Шаардагдах санхүүжилт:

50 хуучин автобусанд тортогжилт бууруулах төхөөрөмж суурилуулахад 2,1 тэрбум төгрөг шаардлагатай.

  1. Төвийн, дулаан хангамжийн шугам сүлжээнээс алслагдсан 6 хорооны барилгын дулаан хангамжийг нарын эрчим хүчээр шийдвэрлэх.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт эрчим хүчний нийт үйлдвэрлэлд СЭХ- ний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг шат дараатай хэрэгжүүлэн, 2010 оны түвшинд улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3-5 хувь, 2020 оны түвшинд 20-25 хувийг СЭХ-ийг ашиглан үйлдвэрлэхээр заасан байдаг.

Шаардагдах санхүүжилт: Төвийн дулаан хангамжийн шугам сүлжээнээс алслагдсан 6 хорооны барилгын дулаан хангамжийг нарын эрчим хүчээр шийдвэрлэхэд 1 тэрбум төгрөг шаардлагатай.

5, Агаарын бохиодлыг бууруулах сан

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хот дэргэдээ Агаарын бохирдлыг бууруулах “Сан” байгуулах шаардлагатай байгаа бөгөөд сангаар дамжуулан агаарын бохирдлыг бууруулах асуудлыг оновчтой түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Хууль.эрх зүйн үндэслэл

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгск түүний удирдлагын тухай хуулийн 20.1.7 дахь заалт, 25,1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж тогтоол гаргуулж “САН” гийн журмыг батлуулна.

Сангийн эх үүсвэр дараахь орлогуудаас бүрдэнэ:

 

  • Улсын төсөв болон Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт зориулагдсан санхүүгийн эх үүсвэрүүд
  • Нийслэлийн төсвөөс хуваарилагдсан орлого, / халамжаар иргэдэд олгодог, түлээ нүүрс, гэр олгох зардал/
  • Үйл ажиллагаанаас олсон орлого,
  • Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, дэмжлэг хандив,
  • Бондын санхүүжилтийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй төвлөрүүлэх Сангийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх боломж
  • Нийслэлийн төсвийн нийт орлого (урсгал орлого болон тусламжийн орлого) 2015 онд 844.8 тэрбум төгрөг бөгөөд түүний 17,3% буюу 146,3 тэрбум төгрөгийг нийгмийн халамж, дэмжлэг, урамшуулалд зарцуулснаас нийгмийн халамж үйлчилгээнд 89.3 тэрбум.төг, төрөөс иргэдэд үзүүлэх тэтгэмж, урамшуулал, дэмжлэгт 46.4 тэрбум.төг, хүн амын тодорхой бүлэгт үзүүлэх дэмжлэгт 10.6 тэрбум.төг тус тус зарцуулсан байна.
  • Авто тээврийн хэрэгслээс хураадаг агаарын бохирдлын төлбөрийн хураамжийг Нийслэл буюу санд төвлөрүүлэх

Эхний ээлжинд авах арга хэмжээ:

Агаарын төлбөрийн тухай хууль 5.6 д Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг

холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн улсын төсөвт төлнө заасныг Улс, Нийслэл,

аймагт гэж өөрчлөх хэрэгтэй байгааг  нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас мэдэгдэв.