АНУ-ын ЭСЯ Монголчуудыг “шулсаар” байна
2016/11/16
Саяхны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл АНУ-аас илүү Монголд их гарсан байна. Нэгт нь Монгол, хоёрт нь АНУ орсон байна гэх хошин ч юм шиг, үнэн ч юм шиг яриа гараад байгаа.
Их ч бай, бага ч бай Монголчуудын хувьд ингэж л АНУ-ыг сонирхдог, улс орных нь дотоод байдлыг мэдэхийг хүсдэг байх нь. Харин АНУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яам Монгол Улсыг, Монголын ард түмнийг дорд үзэж, доромжилсоор удлаа.
Ер нь Монголчууд бидний хувьд бусдын л адил хүн болж төрснийх олон биш юмаа гэхэд цөөн хэдэн улс орноор аялж үзэхийг хүсдэг. Тэрхүү цөөн хэдэн орны жагсаалтын эхний байруудад АНУ ордог нь нууц биш. Харин Монголчууд бүгдээрээ АНУ уруу гараад “алга болчихоно” гэж бодсон уу, аль эсвэл манай дарга сайд нар “тийм үүрэг” өгөв үү виз горилсон манайхныг тэр чигээр нь “унагаж”, жишим ч үгүй өчнөөн мөнгө төгрөг, цаг заваар нь шатаадаг жишиг тогтлоо.
Үнэхээр тэнцэхгүй, эсвэл ерөөсөө гаргах хүсэлгүй бол “Та тэнцэхгүйнээ” гээд урьдчилсан мэдэгдэж, цаг зав, мөнгө төгрөгийг нь хэмнэж болдоггүй юм байх даа.
Эсвэл ерөөсөө АНУ-ын Элчин сайдын яам гэгч газар ядарсан хэдэн Монголчуудын визний хураамжаар амь зуудаг юм уу болов уу. АНУ-ын визэнд орох нэг Монгол иргэн 160 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 400 мянган төгрөг төлдөг. Бүр эцэг эхээ дагалдаж буй бага насны хүүхдээс хүртэл авна гээч.
АНУ-ын виз гараагүй ч түүнийг нь буцааж өгдөггүй. Үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь төлбөр мөнгө авах нь зүй ёсных биз. Гэхдээ виз гараагүй нөхцөлд ядахдаа 50 хувийг нь буцааж өгч болдоггүй юм болов уу.
Виз мэдүүлж байгаа хэн хүний хувьд визний хураамж, орчуулга, ойр зуур гээд нэг хүн дунджаар 1 сая төгрөг болон 10 хоногийн ажлаа зориулдаг. Харин түүнийх нь хариуд бүрдүүлээд очсон материалуудаас нь нэгийг нь ч үзэхгүйгээр урьдаас “унагана” хэмээн тооцоолсон байсан юм шиг “Та тэнцэхгүй”, “Та АНУ-ын визний шаардлага хангахгүй байна” гэх товчхон өгүүлбэрээр гаргах нь арай үл хүндэтгэсэн үйлдэл гэлтэй.
Ядаж л дагуулаад очсон дөрөвхөн настай хүүхдийг нь тэр “хүнд ялтан”-тай харилцдаг, өндөр тавцантай, бичгийн цааснаас өөр зүйл үл нэвтрэх тэрхүү шоронгийн зузаан цонхтой уулзалтын өрөө шиг юмныхаа цаанаас өнгийгөөд нэг харчаач. Тэр хүүхэд чинь хүртэл визний хураамж гээд 400 мянган төгрөг төлж байгаа юм.
Түүгээр нь чи ч бас “цалинждаг” л байх. Ээжийгээ тэр хүүхэд чинь санаж байгаа. Диснейлэнд, амьтны хүрээлэн үзнэ гээд ээжийнхээ ярьсныг төсөөлчихсөн зогсч л байгаа. Ер нь Монгол Улсад хамгийн өндөр ашигтай газруудын нэг нь АНУ-ын Элчин сайдын яам байдаг аж. Солонгосын Элчин шиг үйлчлүүлэгч ихтэй болохоор өдөртөө 100 саяыг халааслах энүүхэнд.
Австралийн Элчин гэж өндөр төлбөртэй газар байна. Манайд Элчин сайдын яам нь байхгүй учраас Бээжин дэх Элчин сайдын яаманд нь материалаа хүргүүлдэг. Виз олгосон, олгоогүйгээс үл хамааран бичиг баримтыг нь 1 сая төгрөгөөр үздэг. Хэдий тухайн улсын Элчин сайдын яам тухайн орныхоо жишгээр визний хураамжаа тогтоодог ч оршин байгаа улс орныхоо нөхцөл байдалд уялдуулан төлбөр хураамж болон бусад зүйлсээ тогтоомоор.
Гадаад харилцааны яамнаас ч энэ асуудалд анхаарч, иргэдээ аль болох хохиролгүй, ажил төрлийг нь алдуулахгүйгээр виз мэдүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгмөөр. Тийм бишээс л энэ олон Элчин сайдын яамд дур дурын үнээр визний материал үзэж, өөрсдийн үзэмж, тухайн өдрийн ааш аягаараа л виз олгох эсэхээ шийдэж байна. Ер нь Элчин сайдын яамд визний материал үздэг, судалдаг төлбөр хураамж хэд байх ёстой, хэдэн шат дамжлага дамжиж, хэр хугацаа орох ёстойг нэгдсэн байдлаар тодорхой болгочихвол зүгээр.
Мэдээж тухайн материалыг үзэж буй Элчин сайдын яамны ажилтны цалин, тог цахилгаан гээд зардал гардаг л байх. Гэхдээ ядарсан хэдэн Монголчуудыг арай л удаан хүлээлгэж эцэст нь “Та тэнцсэнгүй ээ” хэмээн их хэмжээний мөнгө төгрөгөөр хохироодог байдал хэрээс хэтэрлээ. Тиймээс энэ үйлдэлд иргэд бид л дуугарч Гадаад харилцааны яамд мэдэгдэхгүй бол өөр хэн хэлэх вэ.
Ямар сайд, дарга нар шиг дээгүүрээ ярилцаад визээ авчихдаг биш, иргэдэд бидэнд чинь шударга, хүндэтгэлтэй үйлчилгээ хэрэгтэй байна шүү дээ. Яахав сүүлийн үед манайхан АНУ уруу их зорчдог, их ч виз мэдүүлдэг болж. Өдөртөө л гэхэд хамгийн багадаа 100 хүн АНУ-ын визний ярилцлагад орж байна. Харин түүнээс нь ойролцоогоор 90-ийг нь унадаг гэхээр овоо хэдэн цаас олдог байх нь.
Зарим ачаалалтай өдөр 500 орчим хүн ч визэнд ордог гэх. Тэгээд тэд дэх өдөр тэдэн хүн визэнд ороод тэд нь унагалаа гэсэн мэдээлэл ч байхгүй.
Улс орон нь, ард түмэн нь яаж доошоо орж, хичнээн Монгол хүн мөнгө төгрөг, цаг заваараа шатаж, Монгол хүн Монгол эх орондоо амьдрах итгэлгүй болсон, төрд гарсан хулгайчуудыг хүлцэж чадахгүй болсныг улстөрчдөд нэг үзүүлчихмээр л байнашд. Өдөрт 100 саяар нь халааслах АНУ-ын Элчин сайдын яам, Төрийн Департамент түүгээрээ юу ч хийдэг юм бүү мэд. Эргүүлээд Монгол Улсад нь “сайн хүний дүрээр” өгдөг ч байж мэдэх юм.
Миний мэдэхийн АНУ тэргүүтэй Элчин сайдын яамдууд жирийн ард иргэд биднийг шулсаар удлаа.
Өнгөрсөн сард АНУ-ын ЭСЯ өөрийн хашаандаа барьсан
“Монгол гэр”-ийн нээлт ажиллагаа
Саяхнаас АНУ Элчин сайдын яам гадаанаа “Монгол гэр” шиг юм барьж түүндээ хүлээлгийн хүмүүсээ суулгадаг болж.
Өмнө нь цас, борооны алинд нь ч Монголчууд гадаа, зарлалын самбарын бяцхан сүүдрэвчинд бээвийцэн хоргодож зогсдог байсан дүр зураг одоо ч тодхон.
Хөгжингүй орнуудын хувьд сайхан л байдаг байх, дуртай цагтаа виз мэдүүлээд, дуртай цагтаа зорчоод. Харин манайхан цаг байхгүй гэж баахан хүлээх мөртлөө эцэст нь “Та АНУ-ын визний шаардлага хангахгүй” гэж доромжлуулах.
Болоогүй, Та ядуу учир АНУ-д очих эрхгүй гээд хар дарах нь холгүй байдаг.
Чин шударгаар ажиллаж, ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж буй жирийн Монгол хүн яагаад гаднын оронд 7 хоногийн хугацаатай аялаад, гэр бүлийнхэнтэйгээ уулзаад ирж болдоггүй юм.
Ер нь жирийн Монгол хүн манайхан дотроо ч тэр, гаднын улс орнуудын хувьд ч тэр нүдний гэм болтлоо үнэ цэнээ алджээ. Магадгүй Монгол Улс тэгж доошоо орж, Монгол хүний үнэ цэнийг бууруулсан байх.
Тэгтэл төрөөс хулгай хийсэн, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, цаазаар авахуулах хэмжээний хүнд гэмт хэрэг хийсэн этгээдүүд АНУ-д хугацаагүй сууж, албан тушаалын сураг сонсохоороо л нэг эх орон уруугаа зүглэдэг болж.
Уг нь АНУ-ын виз авсан нэгнийх нь амьдралынх нь хамгийн сайхан мөч байсан гэж ярих зүйл бишийшд.
Мөрөөдлийн орон ч биш. Монголоос л лав аюултай орон. Саяхан Чикагогийн харуудын хороололд “амь үрэгдсэн” Монгол эмэгтэйн хэргийг санаж байна уу.
Түүнийг нь мэдээлсэн хэвлэл мэдээлэл байгаа билүү. Тийм л хаалттай улс.
Тэгээд ч АНУ-ын Элчин сайдын яаманд ази царайтай нэг хямсгасан нөхөрт дорд үзүүлж байцаагдах тийм ч хүсээд байх зүйл биш.
Ерөөсөө АНУ-ын Элчин сайдын яамыг нэг ази нөхөр төлөөлдөг болж. Хэнд виз өгөх, хэнд виз өгөхгүйг гагцхүү тэр нөхөр л шийддэг аж.
Ёстой л нөгөө хүний хүслийг боож, хясал төрсөн царайг нь харж кайф авдаг этгээд шиг бахдалтай нь аргагүй унагаж өгнө дөө, дараа нь “онигоо болгож ярьдаг” л байх даа. За тэр ч яахав, Монгол Улсын төрөөс баталгаажуулсан бичиг баримт АНУ-ын Элчин сайдын яаманд “хүчингүйд тооцогддог” гэлтэй хялайж ч үзэхээ байж.
Бүр байна уу ч гэж асуухаа байж. Ер нь тэгээд англи хэлийг мэргэжлээ болгож эзэмшсэн хүн ч АНУ-д нэг удаа 7 хоногийн хугацаатай очих эрхгүй байдаг аж.
Харин АНУ-д Монгол хэлийг мэргэжлээ болгож эзэмшсэн хүн байвал манайхан түүнийг урьж залж, Монгол Улсыг сурталчлах их хувь нэмэр оруулсан гээд бөөн медал, шагналаар олгох байх даа.
АНУ-аа гэж, эх орноосоо урвагч түшмэдүүдэд үйлчилдэг, энгийн ард иргэдэд хаалттай тийм нэгэн улс ажгуу.
Төгс
Зочин · 2016/11/17
Het hyamdhan bodoltoi um daa ta nar
Зочин · 2016/11/17
Lol uuduus chin salaavch gargana da!
Зочин · 2016/11/17
Biz garaagui tohioldold mengenii zohih huviig bytsaadag baimaar yum davarsan zevuun novshnuu
иргэн · 2016/11/17
Яг үнэн бичсэн байнаа. Үүнийг харин АНУ-н элчинд хүргэх хэрэгтэй. Дэндүү даварсан луйварчид
Т.Т · 2016/11/16
Угаасаа АНУ жижиг буурай улсад их гүрний дээрэнгүй үзлээ гаргадаг улс шүү дээ. Харилцаагаа таслах хэрэгтэй. Соц үед АНУ-тай АНУ-гүй болж л байсан.
sara · 2016/11/16
unen bichjee. herev viz garahgui bol 50% erguulj ogoh heregtei. gadaad yamniihan ene talaar ajil hiigeechee!
Unenshdee · 2016/11/16
Yrd jil bas manai ger buliig ynagasan. Sonin hunii nudruu harj chaddaggui australi maygiin shar zalyy irsen bnlee. Yostoi sonin aahstai hun
zochin · 2016/11/16
Hulgaich luivarch darga narinh neeree hamgiin turuun garch bur huuli zurchin 2 ulsin haryat bolson gemt heregten bii gesen biz
Bb · 2016/11/16
Japanii elchin eostoi dajgvi shvv.. Vnen gaigvi .. Khuleelt baikhgvi.. Khariugaa mash khurdan ogdog.. Garakh magdlal ondor.. Argagvi japan chanar vnerteed bdagiin.. Lalariin amerikiig bodvol elchin shig elchin shvv!!!
Монгол · 2016/11/16
Шууд АНУ болон барууны улсуудтай Болорболд , ДМНН нарын хэлдэгээр дипломат харилцаагаа таслаа . Тэгээд Хойд Солонгос , Хятад , Орос , Араб , Африкийн улсуудтай л түншил . Муулан муулан байлгаад яадгийн . Тэр визний хураамжны хувьд бүх хөгжилтэй улсууд буурай улсуудад авдаг арга хэмжээ юм билээ .
иш · 2016/11/16
Бидний бишрээд байдаг улсын чинь мөн чанар шүү дээ. Ямар улс болохыг даанч мэдэхгүй зүгээр нэг гадна талаас нь хараад үхэлдээд байх юм даа. Хүний эрхийг дээдэлдэгээрээ үлгэр жишээ улс ийм байдаг юм уу. Ногооноос нь өөр үнэт зүйл байхгүй эх нутаггүй цагаач нарын бөөгнөрөл.
үнэн шүү · 2016/11/16
Дээрх нийтлэл ганц үнэнийг бичжээ, Дэмжиж байна. Визэнд орж буй хүмүүсийг бүгдийг нь цагаачлах зорилготой гэж хардаг. Энэ нь угаасаа дотоод журмандаа заачихсан байдаг. Та тэнцэхгүй байна, таньд итгэхгүй байна гэдэг хариулт байнгын байдаг. Визний хураамж нь маш өндөр. Япон Солонгосын элчин сайдын яам хажууд нь хамаагүй дээр виз гарахгүй бол визний хураамж авахгүй, оочир дугаар болохгүй. АНУ ын элчин үнэхээр хүнд сурталтай, доромж харьцаатай. Ядуу улсын ядарсан иргэн гэж боддог юм шиг байгаа юм. Юун тэр ардчилал, эрх тэгш байдал шал худлаа... Тэдний визний шаардлагыг хангах хүмүүс нь манай хэдэн улс төрчид, том бизнесменүүд, тэдний үр хүүхдүүд. Энэ байдлыг харахаар биднийг баян ядуугаар нь ялгаж харьцдаг юм шиг байна лээ дээ...
Зочин · 2016/11/16
vnen ym bichsen bn arai l heternee ene sdakuud.
Зочин · 2016/11/16
naaduul chin 160 dollar 160 mynga shig sanagdaj baigaa baihoo
Zochin · 2016/11/16
Elchingiin yawuulsan ni deeree arail denduu
Зочин · 2016/11/16
TRUMP GARSANAAS HOISH ENE BALAI ELCHING HUUJ YAVUULVAL TAARNA!!! MONGOLCHUUDIIG ASIIN MEXICACHUUD GEED HELCHIHSEN HUN!!!!