Өчигдөр Ардчилсан намын ҮЗХ төрийн ордонд хуралдсан. Хаалттай бас хамгаалалттай болсон уг хуралдаан 70 гаруй хувийн ирцтэй эхэлсэн гэж байгаа.  Хуралдаанд тус намын  нүүр царай,  дуулианы эзэд болох  З.Энхболд,  Ч.Сайханбилэг,  Х.Баттулга, Н.Алтанхуяг,  С.Баярцогт нар байсангүй. З.Энхболд гэр бүлийн хүнээ гадаадад эмчлүүлж байгаа тул оролцох боломжгүй, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хүндэтгэх шалтгаантай, Х.Баттулга, Н.Алтанхуяг оролцохгүй  гэдгээ мэдэгдээд байсан.  Харин өмнөх парламентад “алба хааж байсан”  Г.Батхүү, Б.Болор, Х.Тэмүүжин,Д.Ганхуяг, Д.Батцогт,  Р.Амаржаргал,  Б.Гарамгайбаатар, А.Бакей Ш.Түвдэндорж  нар байсан бөгөөд  П.Цагаан,  Л.Эрхэмбаяр  зэрэг Ерөнхийлөгчийн тагын газарт алба хааж байсан  эрхмүүд ирсэн байлаа. Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд зэрэг АН-ын гишүүд оролцсон.

 Хуралдаанаар  Ардчилсан намын үзэл баримтлал,  үндсэн дүрмийн  шинэчилсэн найруулгын  төсөл боловсруулах  ажлын хэсгийн бүрэлдэхүүн,  АН-ын 6-р их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн  бүрэлдэхүүнийг  байгуулахаар боллоо.   Тодруулбал, ирэх сарын 6-нд болох Их хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлахаар болсон байна. Мөн үндсэн дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахлахаар болжээ.

ҮЗХ-гоор АН-ын дарга З.Энхболдын намын даргаасаа татгалзсан өргөдлийг хэлэлцэж, намын их хурал болох хүртэл хэвээр үлдээхээр болсон.  АН-ын Их хурал ирэх сард болон 2017 оны 01-р сард тус тус болох юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.  

А.Баярмаа