Өнөөдөр байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10.00 цагаас: /Байнгын хороодын хуралдааны дараа/

- Хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонсох;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай.

15.00 цагаас:

- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.