М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга боллоо
2016/11/18
Мексикийн Мериад хотод хүндийн өргөлтийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд эх орноо төлөөлөн М.Анхцэцэг оролцож Дэлхийн аварга боллоо. М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөв. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Энэ удаагийн тэмцээнд тэрбээр мөн дасгалжуулагчгүй оролцсон юм. М.Анхцэцэгийн хувьд анх удаа оюутны Дэлхийн аваргад өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ. Тэрбээр хүндийг өргөлтийн төрөлд дээрх тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна.
Ийнхүү дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцсон М.Анхцэцэг долоо хоногийн хугацаанд хоёр алтан медалийг эх орондоо авчирч чадлаа.
Buyan · 2016/11/18
Mongoliinha neriig delhiid duursgaj yawaa tsaashdaa ch duursgah ohindoo byarlalaa!!!!! ulam hicheegeerei.ohinii mini hiimori badarch,olzii buyan delgereh bolnoo.
Уншигч · 2016/11/18
Мундаг охин...холбогдох байгуулагууд нь дэмжээд дасгалжуулагчийг нь хамт явуулаад байж болдог юм уу...сайн яваагаа дэмжээчээ
bvsgvi · 2016/11/18
bayr hurgei orovdmoor yuma gar ni hugarsan ch gesen
Зочин · 2016/11/18
gar ni yatsiinbee
Ок · 2016/11/18
Үнхээр мундаг
зочин · 2016/11/18
Баяр хүргэе, маш чадварлаг охин байна. Ийм залуусыг л дэмжих хэрэгтэй юм даа. Манай төрийнхөн Биеийн тамир спортын газрын удирдлага хоорондоо хэрэлдэж, сандал ширээний магргаан хийж суухаар чадварлаг тамирчдаа хөгжүүлэх, уралдаан тэмцээнд оролцуулах зардлыг олж өгч байх хэрэгтэй биш үү? Шаравжамц гэж албан тушаалын хэнээтэн," дэмий гонзгой" юу хийгээд байнаа.
жимс · 2016/11/18
Баяр хүргье, сайн байна төр засаг минь энэ охиныг харж үзээрэйдээ
zochin · 2016/11/18
Amjilt husie