УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын даргын сунгаанд  өрсөлдөхөө албан ёсоор зарласан бөгөөд хэрэв  АН-ын дарга болвол Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг Монгол улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх болно гэв. Одоогийн байдлаар  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ЕТГ-ын дарга асан П.Цагаан,  УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд асан Л.Гантөмөр нар мөн АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ зарлаад буй билээ.
 
Э.Мягмар