Хэдхэн км замыг цэвэрлэхгүй бол иргэдийн амь нас хутганы ирэн дээр байна Төрийн түшээд ээ!!!
2016/11/18
Өмнөх жилүүдээс хүйтэн өвөл тохиох нь алгуурхан чимээ өгсөөр өдөр ирэх тусам хүйтэрч цас их орж байна. Харин Нийслэлд хүн ам, машин тэргийн хувьд төвлөрөл ихтэй үүнээс болоод машины түгжрэл, иргэд унаж, бэртэж, гэмтэж Гэмтэл Согогийн Үндэсний төвд хандах нь ихэссэн гэдгийг дурдсаар байна.
Харин төрийн ордонд залран суух төрийн түшээдэд харагдахгүй, сонсогдохгүй байгаа бололтой. Өнөө өглөө төв зам гэлтгүй Монгол улсын зам, харгуй чигжсэн цасаар хучигдаж, явган хүний зам ч мөн адил цас ихтэйгээс зуураад явахад ч хүндрэлтэй байна.
Гэтэл Сүхбаатрын талбайн цас цэвэрлэх “2 машиныг” харсан иргэд шүүмжилж, бухимдаж цахим ертөнцөөрөө илэрхийлж байна. Хөдөлгөөн ихтэй Төв замыг цэвэрлүүлэхгүй байж төв талбайг цэвэрлүүлж байгааг ойлгохгүй, гайхах иргэд олон байна. Хамгийн гол нь их мөнгө зарцуулж байна гэх мэдээлэл ирүүлж байгаа ч иргэдийн нүдэнд харагдахгүй байгаад бухимдалтай байгаа юм. Мөн талбайн цас цэвэрлэх машин нь нэг тойроход ойролцоогоор 500 метр байна гэж бодоход 2-3 тойрход нэг км орчим Энхтайвны, Чингисийн өргөн чөлөөгөөр нэг, нэг нэвт явахад талбайг хэд тойрохтой тэнцэх зардал гарах вэ?
Зам дээр зорчиж байгаа нэг сая хүний аюулгүй байдал, талбайг хөндлөн алхаж байгаа цөөн хүний эрх ашиг хоорондоо асар их зөрүүтэй. Замын халтиргаа, гулгааны улмаас иргэд явганаас бэртэж гэмтэн хамгийн сүүлд авсан мэдээгээр 15 хувь эзэлж байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хэллээ.
Өнөө үед орсон цасаа хайлуулах гэж байна гээд давс, бодис цацдаг, хогийн шүүр, хүрзнээсээ салаагүй нийслэлтэй улс манайхаас өөр байхгүй биз. Жил бүр цас, мөсийг арилгах нэрийдлээр баахан мөнгө зарлагадан элс, давс цацдаг. Түүнийхээ оронд хэд хэдэн цас цэвэрлэх машин авчихаад цас орсон даруйд нь цэвэрлээд байвал нийслэлд халтиргаа гулгаа бага үүсэх нь дамжиггүй.
Орон сууцны хороолол болон гэр хорооллын замын цэвэрлэгээг тухайн дүүрэг болон СӨХ-үүд нь хариуцдаг. Харин аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрын халтиргааг цэвэрлэдэг. Аж ахуйн нэгж, СӨХ, дүүрэгт анхааруулгат “Тухайн аж ахуйн нэгжийн талбай дээр хүн халтирч унаад гэмтсэн тохиолдолд тухайн байгууллагаар хохирлоо төлүүлдэг. Үүнийг байгууллагууд мэдэх учир ойр орчмын цас, халтиргаа гулгаа үүсэх аюулаас сэрэмжүүлж, цэвэрлэдэг болсон нэг үеэ бодвол.
Харин дүрэм, журам гаргаж, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг шахаанд оруулж өр төлбөрт оруулах дуртай дээдсүүд өөрсдөө ажил болгохдоо дэндүү хойрог хандаж байна. Жолоочийн хариуцлагын даатгал гэж иргэдийн амь нас, эрүүл мэнд гэсэн хэрнээ замын цасыг цэвэрлэх тал дээр яагаад хойрог хандаад байна. Иргэд төр, засгийг торгох дүрэм, журам, хууль гаргах тал дээр санал гаргавал дэмжих хүн олон л байх болов уу.
Хүний амь нас, эрүүл мэнд, машины гулгасан дугуйгаар шийдэгдэж байна гэхэд “хэлсдэхгүй” байх. Эсвэл энэ талбайг хамгийн түрүүнд цэвэрлэх журам заавар захирамж тушаал байна уу? Шаардлагатай юм бол жанжны талбайг оюутан, цэрэг, иргэдийн хүчээр, харин Зам дээрх цасыг энэ техникээрээ цэвэрлэх нэн тэргүүнд тавигдах асуудал юм.
М.Буянжаргал
содном · 2016/11/19
Угаасаа УИХ,Хотын захиргаа зам,цас цэвэрлэх машин техник,гэсэн авч1,2-оор ч гэсэн авч хангах асуудлыг жил бүр шийдэж байх. Тэр болтол тооцоо судалгааг нь сайн хийгээд хувь хүмүүсээр нэг,хоёр км-ээр цэвэрлүүлээд хөлсийг нь газар дээр нь өгдөг болвол энэ асуудал нилээд нь шийдэгддэг юм байналээ. Гэхдээ өглөө 5,30-7,30 цагийн хооронд цэвэрлүүлэх хэрэгтэй. Явган зорчигчийн зам,авто зам 1 км нь төд гээд тогтоочихвол ажил хийх хүн их олдонодоо. Зарим нь техниктэй ч байгаа шүүдээ. Тэгээд албан байгууллагуудыг өглөө эрт цас,мөс,хогоо цэвэрлэж байх үүрэг өгч хэвшүүлэх. Бүгд л нийслэлд ажиллаж амьдрахыг хүсэж байгаа бол түүнийхээ төлөө бага ч гэсэн хөлсөө гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь ажлаа ор нэрийн төдий биш үнэнчээр цэвэрлэсэн хүнд хөлсийг нь өгдөг байх хэрэгтэй.Иймэрхүү байгалийн хүндэрсэн нөхцөлд энэ аргыг хэрэглээд үзвэл илүүдэхгүй байх. гэхдээ 1цагийн хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байх. Хамгийн гол нь 1 цагт хүн хэдэн км зам цэвэрлэж болох тооцоог сайн хийх.
Зочин · 2016/11/18
talbaig tsewerle gd deerees ni tushaadag ter darga narta helech ed nart chne darganariin hii gsnig hiideg shu de bodiso ih tsatsahar ih tsatsla baga tsatsahar baga tsatslaa gene aash ni oldohgui darga nar ih shu de
Батаа · 2016/11/18
Төрд тийм үүрэг бий гэхдээ ард түмэн албан газрууд бас оролцмоороо
Зочин · 2016/11/18
MANAI HOT TOHIJILT HYI NEGDLEEREI BNA DA YU CH OORCHLOGGDOOGUI ENE TSAIIG TSEVERLEJ CH HCHDHGUI IIM HOT BGAD YAHAV DEE