Эдийн засаг хямарлаа, өлсөж цангаж байгаагаа гайхсан Монголчууд үнэхээр хямарсан уу? Гайхалтай нь хямарсан эдийн засгаа сэргээж дотооддоо худалдаа наймаа хийх сонирхолгүй нэгнээсээ өрсөж булган шубааар гангарах гэсэн мөрөөдөлд автсан монголчууд Манжуурыг зорьсоор.

Энэ тухай "Эдийн засаг хямраад, монголд дэлгүүрүүд худалдан авагчгүй болсон гэл үү. МАНЖУУР-ын булган шубаны дэлгүүрт Монголчууд бөгс эргэх зайгүй л олноороо үйлчлүүлж байна. Хагас бүтэнд сайн 8 автобус  дүүрэн зорчигч Манжуурыг зорьж, хил дээр очер дараалал ийм болжээ.

Хамгийн хямд шуба л сая төгрөг гэхээр энэ олон хүн ямар их хөрөнгө оруулалт хийж байнаа. Манай руу гадныхан автобус автобусаар ирээд ноолууран цамц, нэхий дээлэнд маань очерлоод өгдөг ч болоосой. Түүнийг дагаад мөн ч олон бизнес үйлчилгээ бий болж олон хүн ажилтай болж улс маань хөгжинө дөө. Тэр цаг ирэх болтугай.

Ингэхээр чинь доллар, юаны ханш гэрлийн хурдаар өсөхгүй гээд яах вэ дээ." хэмээн өөрийн цахим хуудсандаа жиргэжээ. Үнэндээ манайхан "гаднаа гяланцаг, дотроо паланцаг"-ийн үлгэрийг амьдрал дээр хэрэгжүүлээд байгаа юм биш биз.

15032717_1167431583336539_5556127248585619785_n 

15085619_1167431603336537_5191312247507594762_n

15085658_1167431616669869_6405949258884155529_n

 

ЧОЙ

Fact.mn