Энэ өгүүллийг би Үндэсний Статисткийн Хорооноос санаачилсан "Статистикийн сард" зориулж байна. Эдийн засагч С.Дэмбэрэл

Дээрх хүснэгтээс бас нэг өөр зүйлийг олж харах хэрэгтэй. Улирлын нөлөөллийг арилгаж тооцсон ДНБ-ий өсөлтийн тооцоон дээр 2015 оны 3-р улиралд ДНБ-ний өсөлт 2009 оноос хойш анх удаа [-] 0,2% болсныг онцгой анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа 2016 он болон дараагийн 2 жилд олон улсын байгууллагуудын зүгээс Монголын эдийн засгийн өсөлтийг нилээд "баргар", доогуур байна гэсэн төсөөллийг харгалзвал (хэдийгээр Сангийн яамны тооцоонд 3% түүнээс дээш гэж төсөөлж буй ч бид "гутранги сценарийг" байнга анхаарч байхгүй бол бидний нэг алдаа бол "өсөлтийн оптимизм"-д хэт хөтлөгддөг гэдгийг бодох хэрэгтэй.) Энэ бол түгшүүртэй баримт юм. Эцсийн хэрэглээний өсөлт 2016 оны 2-р улиралд [-] дүнтэй гарсан, эдийн засгийн өсөлт стагнац шинжтэй болсон, инфляцийн өсөлт дисинфляцийн төлөв байдалд шилжсэн, энэ 2-ын хослол нийлээд эдийн засаг [-] өсөлт рүү "stagdisinflation" "стагдисинфляц" (stagflation гэдэг үзэгдэл биш) гэж нэрлэж болох төлөв байдалд шилжих эрсдэл үүссэн байна гэдгийг 2017 оны эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого боловсруулж хэрэгжүүлэхдээ онцгой анхаарвал зохино.
Тиймээс 2017 оны болон дараагийн жилүүдэд эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хангах, дефляциас сэргийлэхийн тулд мөнгөний бодлого нь ч төсвийн бодлого нь ч энэ зүгт анхаарч "reflation" гэж нэрлэгддэг бодлогын арга хэмжээ авч мөнгөний бодлогоо сулруулах, төсвийн тэлсэн бодлогодоо хөрөнгө оруулалтаа оновчтой, өрх гэр, аж ахуйн нэгжүүдэд шууд хүрсэн шинж чанартай болгох гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой-Энэ хэсэг бол ердөө нэг сарын өмнө миний бичиж байсан зүйл...
Энэ бүлгийг бичиж байх зуур өчигдөр 11-р сарын 14-нд Үндэсний Статистикийн хорооноос 2016 оны 3-р улирал, эхний 9 сарын статистик мэдээллийг зарлав. "Хүссэн юм хүзүүгээр ороодог" гэгчээр өмнөх хэсгүүдэд анхааруулж бичээд байсан гол үзүүлэлтүүдийн байдал 3-р улиралд улам муудаж Монгол улсад эдийн засгийн хямрал бодитой болсныг харуулсан статистик гарчээ. Өмнөх жилүүдэд ДНБ-ий бодит өсөлтөнд түүний зарим бүрдэл хэсгүүдийн өсөлт (эрэлт ба нийлүүлэлт талаас)[-] дүнтэйгээр нөлөөлж тухай бүрд нь сануулж хэлж байсан ч ДНБ-ий бодит өсөлт бүхэлдээ эерэг дүнтэй гарч байсан. Гэвч 2016 оны эхний хагас жилээр улирлын нөлөөллийг арилгаж тооцсон ДНБ-ий өсөлт зөвхөн 2015 оны 3-р улиралд л [-] дүнтэй гарсан 2016 оны 1 ба 2-р улиралд эерэг өсөлттэй гарсан байв. Гэтэл 2016 оны 9 сарын байдлаар Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс үзэхэд 2016 оны эхний 3 улирал бүгд [-] тэмдэгтэй гарчээ. (Жилийн нөөц, ашиглалтын хүснэгтийн үр дүнгээр тодотгосноор) ДНБ-ий бодит өсөлт (үйлдвэрлэлийн аргаар тооцсоноор)3-р улиралд -6,2% буурч (1-р улиралд 3.1%, 2-р улиралд 100,1%) оны эхний 9 сарын байдлаар -1,6% буурсан байна. Гэвч улирлын нөлөөллийг тооцсон ДНБ-ий бодит өсөлт 1-р улиралд -1,0%, 2-р улиралд -1,1%, 3-р улиралд -3,9%, оны эхний 9 сарын байдлаар -2,0%-ийн бууралттай гарчээ.Энэ болэдийн засгийн хямралын тухай сонгодог тодорхойлолтын дагуу Монгол улсад эдийн засгийн хямрал бодитой эхэлснийг харуулж буй түгшүүртэй баримт юм.
 
Ийнхүү ДНБ-ий бодит өсөлт 3 улирал дараалан хасах үр дүнтэй гарвал хямрал гэж үздэг сонгодог тодорхойлолт Монгол улсад биеллээ олж эхэлсэн байна. Эдийн засгийн гол салбаруудын бодит өсөлтийг авч үзвэл хөдөө аж ахуйн салбар харьцангуй гайгүй, эерэг өсөлттэй байгаа ч (оны эхний 9 сард 2,8%-ийн өсөлттэй) өсөлтийн хурдац нь буурч буй дүр зураг харагдаж байна. (4-р улиралд байгаль цаг уурын нөлөөллийн хэмжээ сөрөг нөлөөтэй байх магадлал, боломж өндөр байж болно.) Аж үйлдвэр, барилгын салбарт байдал улам дордож 3-р улиралд -13,0% бууралттай оны эхний 9 сарын байдлаар -2,8% буурчээ. 4-р улиралд энэ байдал улам дордох, барилгын салбарт хуримтлагдсан "зангилаа" тайлагдахгүй байх өндөр магадлалтай байгаа. Аж үйлдвэрийн бусад салбарт бизнесийн идэвхижлийг хэрхэн сэргээхээс их зүйл хамаарах болно. Үйлчилгээний салбарт бизнесийн идэвхижлийг хэрхэн сэргээхээс их зүйл хамаарах болно. Үйлчилгээний салбарт 3-р улиралд 7,3% өсөлт байгаа ч улам бүр муудсан үзүүлэлттэй гарсан өрхийн эцсийн хэрэглээний зардлын бууралт (хэдийгээр шинэ жилээр энэ зардал нэмэгдэх ч)4-р улиралд энэ эерэг өсөлтийг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Бүтээгдэхүүний цэвэр татвар 2016 оны эхний улирлын (-1,0% бууралтаас 3-р улиралд улам буурч -3,9%) оны эхний 9 сард -2,0% бууралттай байна. Оны эцэс хүртэл хадаглагдах бизээ.
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ-ий задаргаанаас дараах дүгнэлтүүдийг хийж болно.
1. ДНБ-ий бодит өсөлт (1-р улиралд 103,0% байсан) 2,3-р улирлуудад -0,3%, -6,3% гарч оны эхний 9 сарын байдлаар-1,8% гарсан нь улирлын нөлөөллийг арилгаж тооцсон ДНБ-ий өсөлттэй бараг адил хандлагатай байна.
2. Эцсийн хэрэглээний үзүүлэлт 2,3-р улиралд -15,2%, -7,1%, оны эхний 9 сард -7,3% гарсан бол өрхийн эцсийн хэрэглээний зардал 1-р улиралд өсөлтгүй, 2 ба 3-р улиралд -18,9%(!),-13,2%, оны эхний 9 сарын байдлаар -11,7% гарсан нь өрх гэрийн түвшинд хямрал хамгийн хүчтэй илэрч бодит орлогын өсөлт [-] эсвэл өсөөгүй түвшинд хүмүүс, айл өрхийн эцсийн хэрэглээний зардалд нөлөөлж эдийн засгийн өсөлтийг дэмжих чадваргүй болсон гэсэн хэрэг юм. Монгол улс маань 860 мянган өрхтэй. Эдгээр өрхийн хэд нь ядуу ба эмзэг, хэд нь дунджаас доогуур орлогын түвшинтэй, хэд нь дундаж, хэд нь чинээлэг гэх мэт мэдээлэл, судалгаа нь хангалттай түвшинд байгаа. Өрхийн бодит орлого, зээлийн дарамт гэх мэт өрхийн эдийн засгийн тоонууд нь байгаа. ДНБ-ий гол бүрдэл болсон өрхийн эцсийн хэрэглээний зардал ийнхүү [-] тэмдэгтэй болсон байгаа нь 2009 оноос хойш анх удаа гарч буй түгшүүртэй баримт. Ямар ч улс, ямар ч шийдвэр гаргагчид ийм үед бодлогодоо засвар, тохируулга хийдэг цаг. Харин Монгол улс үгүй бололтой...4-р улирал болон 2017 онд энэ хямралыг зогсоож чадахгүй бол хямралын золиос улам олон өрх гэрийг хамрах болно.
3. 3-р улиралд өсөн нэмэгдсэн өсөлт үзүүлсэн Засгийн газрын хэрэглээ оны эхний 9 сард 13,3%-ийнөсөлттэйгарчэцсийнхэрэглээндочсон дарамтыгбагазэрэгсаармагжуулсан ч өрхийн эцсийн хэрэглээний зардлын бууралтын нөлөө нийт хэрэглээнд голлов.
4. Хөрөнгийн нийт хуримтлалын өсөлт 1-3-р улиралд өндөр өсөлттэй харагдаж байгаа боловч энэ өсөлт "хуурамч" гэдгийг анзаарах хэрэгтэй. Учир нь: 1. Үндсэн хөрөнгийн хуримтлал буюу хөрөнгө оруулалтын өсөлт нэг ба хоёрдугаар улиралд [-] тэмдэгтэй, харин 3-р улиралд 7%-ийн эерэг өсөлт үзүүлсэн ч оны эхний 9 сарын байдлаар -0,3% байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын идэвхижил нэмэгдсэнгүй. 2. Материаллаг эргэлтийн хөрөнгө абсолют утгаараа улирал бүр өсөж нэмэгдсэн дүн гарч буй хэдий ч энэ дотор эцсийн бүтээгдэхүүний өсөлт голлосон уу эсвэл үйлдвэрийн орц голлосон уу гэдгийг ялгаж салгаж тооцоолох боломжгүй юм. Гэхдээ эрэлт хумигдсан, борлуулалт, бизнесийн идэвхижил сэргээгүй байгаа нөхцөлд складанд буй бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл нөөц нэмэгдсэн байх өндөр магадлалтай.
5. Гадаад эрэлтийн хувьд цэвэр экспорт абсолют утгаараа (материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт болон цэвэр экспортын эдийн засгийн өсөлтөнд оруулсан хувь нэмрийн тооцоог хараахан гаргаагүй байна.) нэмэгдсэн, экспортын биет хэмжээний индекс 1-р улиралд 108,1%, 2-р улиралд 111,7%,3-р улиралд 109% өссөн, Импортын биет хэмжээний индекс1-р улиралд 107,7%, 2-р улиралд 119.5% өсөж, 3-р улиралд [-] 3,2% буурсан ч экспорт, импортын үнийн индекс мөн хугацаанд яаж өсөв, буурав гэдэг чухал. "Худалдааны нөхцлийн" индексийг тооцож үзэхэд оны эхний 9 сарын байдлаар [-] 0,9%, 3-р улиралдхарин 2,6%-иар сайжирч 1 болон 2-р улиралд [-] 2,4%, [-] 2,8%, муудсан үзүүлэлт гарч байна.
4-р улиралд худалдааны нөхцөл сайжирч экспортын биет хэмжээний индекс импортынхоос илүү нэмэгдэж гадаад худалдааны тэнцэл эерэг байгаа тул эдийн засгийн өсөлтөнд эерэгээр нөлөөлөх байдалтай байна.
Тиймээс 2016 оны эцэс, 2017 онд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн (зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэх мэт том төслүүдэд дулдуйдсан өсөлтийн бодлого биш) бодлого л хэрэгжүүлж байж энэ хямралыг зогсоож чадна гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ, Засгийн газарт дахин сануулъя.
2017 оны төсвийн болон мөнгөний бодлого дунд хугацааны төсөөллийн талаар би тусад нь бичих тул энд нэг зүйлийг онцлон тэмдэглэе. 2017 онд төсөв, мөнгөний бодлогын төлөв (Stance гэж хэлдэг.) ямар байх сонголтыг УИХ гишүүд маань зөв, хариуцлагатай хийхгүй бол дисинфляцийн төлөв байдлаас дефляц луу шилжих өндөр эрсдлийг анхаараагүй, өмнө дурдсан[-] өсөлттэй гарсан үзүүлэлтүүдийг яаж зогсоох, эдийн засгийн доогуур ч гэсэн өрхийн болон бизнесийн хаалгаар бодитой орсон өсөлтийг хэрхэн хангах, түүхэн дунджаасаа илүү гарсан ажилгүйдлийг яаж бууруулах нь тодорхой бус "бөхийж сунасан" төсвийн бодлого, "гэдийж холдсон" мөнгөний бодлогын төслүүд батлагдсан шүү.