Н.Алтанхуяг бууж өгөхгүй нь
2016/11/21

Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг "Монгол HD" телевизийн "Хар хайрцаг" нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь болон онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Тэрээр нэвтрүүлгийн үеэр:
"...Шуналаас их юм болж байгаа юм, шулуухан хэлчихье.Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гээд сайхан ойлголцоод зөндөө явсан.Тэгээд сүүлдээ биш болсон. Тэр хоёр маань хоорондоо яриад чи бид 2 хамтраад удаан хугацаанд хамтдаа явах юм биш үү? гээд. Тэгээд Н.Алтанхуягийг зайлуулсан. Дараа нь З.Энхболд
АН-ын дарга, УИХ-ын дарга болж явж байгаад Тавантолгойг ингэж хийж болохгүй гэдэг дээр хатуу зогссон. Тэгэнгүүт энэ хоёр хүн хоорондоо муудалцсан юм байна лээ. Тэгэнгүүт би асуусан юм. Та 2 яачихав? их хол явна гэсэн шдээ гэтэл З.Энхболд: Аа, миний овог солигдчихсон юм гээд инээгээд байна лээ.Тэгэхээр бид 2 байраа сольж дарга хийнэ гэсэн явцуу тохироо хийж болохгүй. Би тэр тохироонд орохгүй гэсэн учраас хамгийн түрүүнд өшиглөгдсөн юм...,
...Ч.Сайханбилэг миний баруун гар байсан. Бид 2 хамтарч сайхан ажиллаж байсан. Даан ч миний, ард түмний итгэлийг алдсан...
...Өнгөрсөн 4 жилд 2 буруу юм бий болсон. 1-т Өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргах явдал.
2-т Барьцаалдаг. Хүний амьдралын жижиг сажиг асуудлаар барьцаалдаг. Ингээд УИХ-ын гишүүд өөрсдөө мэдэж кнопоо дарж чадахаа больсон...
...Манай ах, дүү нар ямар их санаагаар унасан бол гэж би бодоод ах, дүү нар луу орсон. Гэтэл өөдөөс ингэж хэлсэн. Манайх ах, дүү наймуулаа. Том ах маань нас барсан. Тэд нар : "За яах вэ? бид нарыг бүгдийг нь шоронд хийсэн ч бид нар айхгүй. Хуягаа ахаа, та л бууж өгөхгүй" гэсэн. Би идэж уусан бол намайг л шалгачих..." хэмээсэн юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удирдаж буй гэх бүлэглэлд бууж өгөлгүй, тэмцэхээр шийдсэн бололтой.
П.Мандах
уншигч · 2016/11/21
удирдах ажил хйиж бсан хүн гэхэд арйа л дэндүү юм эрхтхэн зайлуулсан нь болсон юм бишүү, арчаагаа алдаад ярьж бгааг нь хараад гутарлаа,энэ янзаараа удаан явсан бол бүүр улсыг минь гутааж худалдах нь бна
zochin · 2016/11/21
Танай цонх хөлөрч цантаж,мөстөж хүйт дааж жинддэг бол үүнийг хэрэглэ.ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө/5-6янзын хээ зурагтай/.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Мөн Солонгосын 4мм зузаантай тусгаарлагч 1м-нь 7500төг/боодол нь 5м урт*1м өргөн-35000төг/.Том цонхтой фетнис клуб,цэцэрлэг,эмнэлэг,оффис,тown house зэрэгт маш тохиромжтой.Зураг орууллаа.Одоо 1 янзын хээтэй үлдсэн.Орос тех.Утас:95000020,95050020...youtube Амьдралын жор Вакум цонхны дулаалга орж үзээрэй