А.Цогцэцэг сайдаа хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байнa!!!
2016/11/21
Жилийн жилд эмнэлгийн хүрэлцээ тааруугаас болж хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтэн эмчлүүлж буй элэг эмтлэх дүр зураг харагддаг. Энэ жил ч гэсэн хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлээ эхэлсэн байна.
Нийслэлийн эмнэлгүүдэд амбулаторийн үзлэгт хамрагдаж байгаа иргэдийн дийлэнх хувийг томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ жилийн хувьд вирусийн гаралтай хурдан хүндэрч, хатгаа болдог ханиад гадуур тархаад байгаа. Бага насны хүүхэд сургууль, цэцэрлэгийнхээ хүүхдээс ханиад халдааж байгаагаас энэ тоо буурахгүй байгаа юм. Хүүхдүүдийн ханиад хүндэрсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс нэг өрөөнд олуулаа бөөгнөрөх, өрөөнд багтаагүй нь эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байна.
Энэ бол Эрүүл мэндийн 7-р төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн өнөөдрийн дүр зураг. Өнөөдрийн байдлаар арав орчим хүүхэд коридорт хэвтэн эмчлүүлж байна. Коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн нэгнийх нь бие дээрдсэн ч бусдаасаа халдварлах сөрөг талтай. Өөрөөр хэлбэл эмчилгээ үр дүнгүй болох магадлалтай.
Өнөөдөр нэг хүүхэд гарлаа гэвэл коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд нэг юм ортой болно. Гэвч ачаалал нь нэмэгдээд ирэхээр ортой хүүхэд нь гүйцэд эдгээгүй ч хөөгдөх шахам гарч байгаа. Харамсалтай нь эмнэлгээс гарсан хүүхэд хүндрээд эргэн ирсээр байгаа юм. Үүний улмаас хүүхдийн уушги гэмтэх эрсдэл өндөр байна.
Урьдчилан сэргийлэлт, анхан шатны тусламж үзүүлэх байдал маш хангалтгүй байгаагаас өнөөдөр ханиад томуу ихэсч байгаа. Тодруулбал Эрүүл мэндийн яамнаас, сайдын хувьд өдөр тутмын үйл ажиллагаагаа сурталчилж байгаагаас томуу, томуу төст өвчний сэргийлэлтийг олон нийтийн хэрэгслээр сурталчлахгүй байна. Таны өдөр тутмын үйл ажиллагаанаас илүү бүх нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт чухал гэдгийг мэдмээр. Танай яамны хэвлэлийн төлөөлөгч үнийн санал авах, таны өдөр тутмын үйл ажиллагааг сурталчлахаас ханиад томуунаас сэргийлэх зөвлөмж тарааж байгаа харагдахгүй байна. Ядаж үүрэг өгөөд зөвлөмж гаргах хэрэгтэй шүү дээ.
Жилийн жилд хүүхдийн эмнэлгийн ачаалал нэмэгддэгийг мэдсээр байж улсын эмнэлгүүдэд дотоод зохион байгуулалт хийж ор гаргачих хэрэгтэй шүү дээ. Ядаж нэг ч гэсэн хүүхэд коридорт биш орон дээр хэвтэн эмчлүүлбэл ямар байх бол... Сайд минь бодоод үзээрэй.
Zochin · 2016/11/25
Хотынхоо төвлөрлийг багасгаачээ!!! Ганц хүнд хамаг буруу чихээд бхийн. Наад хүүхдүүд чинь яс юмандээрээ хөдөө л байх ёстой айлын хүүхдүүд байгаашдээ
Зочин · 2016/11/22
Цогцэцэг группын өвчтнүүдээс эмийн үнэ 140000₮ийг нь булаахаас өөр ажил хийсэнгүй ээ Номтойбаяр хэмнэх гэж байвал наад хажуудах олигархиудынхаа хулгайг хааж хэмнэлт хийвэл яасан бэ Амьдралд дутагдаж үзээүй чам шиг хүүхэд борчуудын зовлонг ойлгохгүй шүү дээ Тэр группээс хасагдсан хүмүүс Цогцэцэг Номтойбаяр 2оос ажил нэхнэ Та 2 таарсан ажлыг нь олж хийлгээрэй
Turuu · 2016/11/22
EM yam butez hiisen gesen hohino. Chadbargui darga nar ih bolson
Bbbb · 2016/11/22
Naad gazriin darga naraa ajilluulal da
А.Цогцэцэг сайд · 2016/11/22
tegee bi yahiin ??!!! gertee avaachih yum uu haash aa en ???
Lambaa · 2016/11/21
Muu lalaraa naad Ajilaa hiigeech
Зочин · 2016/11/21
Tsogtsetsegee, chi naad ajlaa hiij ugaasaa chadahgui. Yavj huviin emnelgee ajlluulsan n deeree
zochin · 2016/11/21
gants ch huuhdiin emneleg barihgui bga yum chini ingehees uur yah ch bile de