Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургуулийн барилга барих төсөл хэрэгжиж дуусав
2013/10/24
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн ЕБС-ийн барилга барих төсөл нь 10-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдах 123-р сургуулийн нээлтээр өндөрлөж байна.
Энэхүү төсөл нь 2006 онд батлагдсан Монгол улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тусгагдсан сургуулийн барилга барих ажлыг дэмжиж хэрэгжсэн ба уг төслөөр боловсролын таатай орчинг бүрдүүлэх, сургалтын орчны ялгааг арилгахыг зорьсон юм. Энэхүү төслийн 1-р шат 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 4-р шат хүртэл хэрэгжсэн уг төслийн хүрээнд нийт 55 сургууль, 668 анги танхим шинээр байгуулагджээ(төслийн нийт санхүүжилт 10 тэрбум 700 сая иен буюу 178 тэрбум 380 сая төгрөг болсон байна). Төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгуулагдсан 45 сургуульд нийт 40 гаруй мянган сурагч суралцаж байна.
Төслийн тойм
1-р шат: Улаанбаатар хотод 16 сургуулийн байр, 182 анги танхим байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн.
2-р шат: Дархан-Уул аймагт 3 сургууль, Орхон баймагт 7 сургууль, нийт 117анги танхим байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн.
3-р шат: Улаанбаатар хотод 17 сургуулийн байр, 214 анги танхим байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн.
4-р шат: Улаанбаатар хотод 12 сургуулийн байр, 155 анги танхим байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот (45 сургууль) |
Хөдөө орон нутаг (10 сургууль) |
||
Баянзүрх дүүрэг |
58-р сургууль |
52-р сургууль |
Дархан-Уул аймаг |
Шавь цогцолбор |
116-р сургууль (71) |
118-р сургууль |
2-р сургууль |
Амгалан цогцолбор |
Сонгинохайрхан дүүрэг |
Цэцээ цогцолбор |
6-р сургууль |
79-р сургууль |
12-р сургууль |
114-р сургууль |
7-р сургууль |
120-р сургууль |
121-р сургууль |
Чингэлтэй дүүрэг |
Орхон аймаг |
13-р сургууль |
122-р сургууль |
72-р сургууль |
3-р сургууль |
92-р сургууль |
123-р сургууль |
37-р сургууль |
16-р сургууль |
48-р сургууль |
62-р сургууль |
Сэтгэмж цогцолбор |
17-р сургууль |
68-р сургууль |
65-р сургууль |
61-р сургууль |
18-р сургууль |
87-р сургууль |
67-р сургууль |
39-р сургууль |
4-р сургууль |
97-р сургууль |
76-р сургууль |
17-р сургууль |
11-р сургууль |
14-р сургууль |
9-р сургууль |
Баянгол дүүрэг |
Од цогцолбор |
33-р сургууль |
105-р сургууль |
94-р сургууль |
|
44-р сургууль |
112-р сургууль(104) |
Налайх дүүрэг |
|
Баянгол дүүрэг |
Ирээдүй цогцолбор |
Голомт цогцолбор |
|
19-р сургууль |
115-р сургууль |
Багануур дүүрэг |
|
28-р сургууль |
25-р сургууль |
Боловсрол цогцолбор |
|
Сүхбаатар дүүрэг |
26-р сургууль |
|
|
35-р сургууль |
Хан-Уул дүүрэг |
|
|
Нийслэлийн 122-р сургууль (2013 онд нээлт хийсэн)
Нийслэлийн Амгалан цогцолбор сургуулийн сурагчид хичээллэж буй байдал
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр сургуулиудын хэт ачаалал багассанаас гадна суурь боловсрол олгох сургалтын хэрэглэгдэхүүн болон сургалтын таатай орчныг бүрдүүлснээр Монгол улсын сурагч багачууд илүү таатай нөхцөлд хичээллэж суралцах боломжийг бүрдүүллээ.
Амгалан цогцолбор сургуулийн 3-р ангийн нэгэн сурагч захидалдаа “Бид шинэ сургуульд ороод их баяртай байна. Сургуулийн бүх юм нь цагаан байсан. Бид энэ сургуулиа хайрлаж явах ёстой. Сургууль маань дөрвөн давхартай. Би ийм сургуульд орох гэж маш их боддог байсан. Харин миний мөрөөдөл биеллээ. Бидний сургуулийг барьж өгсөн япон ах эгч нартаа баярлалаа” гэжээ. Боловсролын салбар бол Япон улсын Засгийн газрын тусламжийн гол салбаруудын нэг бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, олон сургууль шинээр баригдсанд өндөр ач холбогдол өгч байна.
Монгол улсын хүүхэд багачууд эрүүл энх өсөн торниж, сурч боловсрох нь Монгол улсын цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
А.Баярмаа