Казахстаны Алма-ата хотноо сонирхогчдын боксын ДАШТ-д оролцож буй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө тоглолтоо дөнгөж сая  хийлээ. Тэрбээр Кубын тамирчин  Яасниер Лопезтой тулалдсан бөгөөд эхний үед нэг оноогоор ялагдсан. Хоёрдугаар болон гуравдугаар үед   мөн л оноогоор ялагдсан юм. 

Ингээд тэрбээр хүрэл медаль авахаар боллоо. Дашрамд дуулгахад  У.Мөнх-Эрдэнэ Узбекстаны боксчин Санжарбек Рахмоновтой хүрэл медалийн төлөө тулалдаж, ялсан. Тэрбээр ДАШТ-нд оролцохын тулд ОУХМ З.Энхзоригтой халз тулаан хийж, ялалт байгуулснаар энэхүү тэмцээнд  оролцох эрхээ авч байсан түүхтэй. 

А.Баярмаа