"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн захирлаар Х.Бадамсүрэнг томилохоор боллоо
2016/11/24
Энэ сарын эхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ долоон гишүүнийг томилсон. Үүний дөрөв нь 51 хувийн төлөөлөл, гурав нь 49 хувийн төлөөлөл бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөн удирдан зөвлөлийн гишүүнд төр буюу 51 хувийг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн орж байгаа. 49 хувийг төлөөлж "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, одоо тус газрын ТУЗ-ын гишүүн Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар ТУЗ-д багтаж байна. Тэгвэл шинэ ТУЗ хуралдаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиралаар Х.Бадамсүрэнг томилохоор шийджээ. Х.Бадамсүрэн нь Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаа бөгөөд түүний эзгүйрч буй суудалд хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байна.
Хоохорын Бадамсүрэн Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 1955 онд төрсөн. ЗХУ /хуучин нэрээр/-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг 1980 онд, мөн улсын Өнгөт металлургийн яамны удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийг 1988 онд, АНУ-ын Колорадо муж улсын Эдийн засгийн дээд сургуулийг 1993 онд, Москва хотын Уул уурхайн их сургуулийн аспирантурыг 1999 онд тус тус төгсчээ. Уул уурхайн маркшейдер инженер мэргэжилтэй. Техникийн шинжлэх ухааны дэд докторын зэрэгтэй. Геологи, уул уурхайн яам, Түлш эрчим хүч, геологи, уул уурхайн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга бөгөөд салбарын ерөнхий инженер, 1989 оноос Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч, 1994 оноос “Монросцветмет” нэгдлийн анхны монгол захирлаар ажиллаж байсан. У1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна. ОХУ-ын “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнагдаж, Монгол Улсын “Тэргүүний уурхайчин”, ОХУ-ын “Хүндэт уурхайчин”, “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирал байхдаа Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор шагнуулж байсан. Одоо Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаа.
Зочин · 2016/11/25
Мэрэгжлийн хун гэдэг талаасаа дэмжиж бна битгий улс торийн тоглоом болоорой нийт ард тумний эрх ашигийн ууднээс ажилллах хэрэгтэй олон жил эрдэнэт улс торчидын золиос болсон Ш.отгонбилэг агсанаас хойш анх удаа мэрэгжилийн хун тавьж бгад таатаай бна даваасурэн бол мэрэгжилийн гэсэн удирдах товшины хун биш тэр зовхон элбэгийн толоо ажилсан эрдэнэтийн 49авсан
Нямдорж гишүүний нууц бизнес · 2016/11/24
УИХ-н гишүүн Нямдорж нь Алтан хадагтайтай нэг түрийвчтэй.Тиймээс Эрдэнэтийн захирлаар томилуулахаар улайран зүтгэсэн. Алтан хатагтай нь Эрдэнэтийг барьцаанд тавьсан Батхүүгийн бизнесийн 50%-г эзэмшдэг. Эрдэнэтийн Даваацэрэн захирал томилогдсоныхоо дараа Стандарт банкны 100 сая долларын өрөнд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан хэргийг ил гаргаснаас болж Монгол улс олон улсын шүүхэд дуудагдсан. Хэрэв энэ хэргийг ил гаргаагүй байсан бол чимээгүйхэн дарж байгаад Эрдэнэт үйлдвэрээр өрийг төлүүлэхээр төлөвлөсэн байжээ. Энэ ажлыг нь сүйтгэсэнд хорссон Нямдорж гишүүн тэргүүтэй улс, төр бизнесийн бүлэглэл өшөөгөө авч Даваацэрэнг ажлаас нь зайлуулж санасандаа хүрлээ. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа л харуулна.
Нямдорж дахин Эрдэнэтийн талаар хэзээ ч дуугарахгүй. Санасандаа тэр хүрсэн. Одоо Эрдэнэтэд Нямдоржийн шахааны бизнес дахин цэцэглэн хөгжих нь дээ новш гэж
Зочин · 2016/11/24
Бадамсүрэнг тавьсан нь зүгээр юм биш үү Дэмжиж байна