Нөхөр гэнэт сэжиг төрүүлэх боллоо
2016/11/24
Сайн байцгаана уу. Нөхөр маань нэг л сонин болчихжээ уржигдар орой найз нь хөдөөнөөс ирсэн байснаа буцлаа гээд баяртай сайн сууж байгаарай энээ тэрээ гээд явсан юм.
Удалгүй нөхөр маань за халтуур хийж бензиний мөнгөө олъё доо гээд гардаг юм байна. Унтаж байхгүй юу даа хань жаахан тойроодхъё гэхээр нь юу ч бодсонгүй. Тэгсэн чинь нөхөр шөнө ирсэнгүй. Найз нь бас шөнө залгаснаа нөхөр чинь ирээгүй юм уу утас нь холбогдохгүй юм миний машин замд эвдэрчлээ гэдийн. Нөхрийн утас холбогдохгүй таг, нөгөө найз руу юмыг яаж мэдэхэв гээд залгасан авдаггүй тэгж тэгж өглөө найзынх нь авгай руу залгасан чинь хотоос гарлаа гэж хэлээгүй ш дээ гээд гайхаад.
Тэгснээ авгай нь шууд нөгөө утсаараа нөхөрлүүгээ залгсан чинь шууд авснаа өө хань нь Х….нд байна машин эвдрээд гэснээ манай нөхрийг байна уу гээд асуусан чинь мэдэхгүй байхгүй ш д гэж авдымдаа. Нөхөр бүүр өдөр утас цэнэггүй болчиж энээ тэрээ гээд худлаа хуцаад л байна. Хамгийн гоё нь өнөөдөр юмаа угаахдаа карманаас нь дэлгүүрээс архи ундаа авсан баримт оллоо. Авсан цаг нь яг гэрээс гараад хэдэн минутын дараа байна лээ. Хаана хонож заваарсан бол гэхээс дургүй хүрээд уур хүрээд шар гозойгоод байна.
Би хамаг юмаа зориулж амьдралаа гэж зүтгээд байхад энэ худлаа юм байна. Би нөхөртөө итгэдэг л дээ уг нь. Гэхдээ тэр найз нь бүтэхгүй явдалтай. Нийлбэл юу ч хийсэн байхаар тийм найз…
Зочин · 2016/11/25
ug ni medsenees medeegui ni deer bdg yum.
Зочин · 2016/11/24
za yostoi sejigtei shuu murduud bgaarai
zochin · 2016/11/24
nohor chini suulersen ba da zavaan amitan be
Зочин · 2016/11/24
хммм сүртэй сүрэл бээ