Дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ
2016/11/25
Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баярын өдөр" болгон тэмдэглэн бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн.
Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр буюу Бямба гариг таарч байгаа учир амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж 2016 оны 11-р сарын 25-ны Баасан гаригт амрахаар болсон.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-нд буюу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.