Сагсан бөмбөгийн спортод залуу нас, зүрх сэтгэлээ зориулж яваа хүний нэг нь МУГТ Ц.Шаравжамц. Тэрбээр сүүлийн үед тун баяртай, аз жаргалтай явах болжээ.  Учир нь түүний хүү Ш.Энхий-Од буюу Энхүүлэй  аавынхаа шийрийг хатаахаар тамирчин болохоо баталсан байна. Энэ талаар  МУГТ Ц.Шаравжамц өөрийнхөө цахим хуудсанд: Миний муу мундаг хүү нь 11-хэн настай 8-р анги мөртлөө 11-р ангийн ах нараа  хожсон гэнэ.  Овоо сагсчин болох шинжтэй шүү. 6-0 хожигдож байгаад  гурваас гурав хийгээд хожсон гэнэ.  Баяр хүргээд  пицца авч өгөхөөс. Өөрөө хожиж байснаас ч илүү баярлаж байх чинь вэ” хэмээн баярласан сэтгэлээ  уудалсан байна.

Тэрбээр  хүүгээ  дээд ангийнхантайгаа  тоглоно гэхэд нь бэртчих байх хэмээн битүүхэн санаа зовж байсан ч  хожлоо гээд ороод ирэхэд нь хязгааргүй баярласан гэдгээ ч мөн нуугаагүй юм.   

Ш.Энхийн-Одийн хувьд  таван настайдаа сурагч болсон бөгөөд  анги дэвшин өдгөө  8-р ангийн  сурагч ажээ.  Тэрбээр 11 настай ч  164 см өндөртэй гэнэ.  

Ингээд  МУГТ Ц.Шаравжамцын  магнайг тэнийлгэсэн Ш.Энхийн-Од хүүгийн зургаас хүргэе.
















 

 

 

П.Төгөлдөр